Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Коронавирус хүний генд нөлөөлдөг эсэхийг тогтоожээ


Австралийн эрдэмтэд Испани, Их Британийн судлаачидтай хамтран коронавирусний халдвартай эсийн ДНК-ийн бүтцийг нарийвчлан судалсны үндсэн дээр коронавирус хүний генд нэвтрэх чадвартайг нотлох баримт олоогүй байна.
Эрдэм шинжилгээний bioRxiv цахим сайтад мэдээлснээр, судалгааны явцад SARS-CoV-2 коронавирус халдвартай эсийн генийн дараалалтай нэгдэх чадвартайг батлах нотолгоо олоогүй гэж эрдэмтэд онцолжээ. Өөрөөр хэлбэл ийм үзэгдэл эсвэл боломжгүй эсвэл туйлын цөөн тохиолдолд гарч болзошгүй гэж эрдэмтэд үзэж байна.
Судалгааны хүрээнд судлаачид хорт хавдрын эсийг коронавирусээр халдварлуулж, коронавирусний генийн хуулбар бүхий ДНК-ийн молекул халдварласан эсийн генийн дараалалд гарч ирэх эсэхийг туршсан байна.
Судалгааны дүнд SARS-CoV-2 нь хүний гентэй нэгдэж буйн ганц ч тохиолдол илрүүлээгүй нь коронавирус хүний генийн дараалалд орох чадваргүй эсвэл ийм тохиолдол туйлын цөөн байна гэсэн дүгнэлтэд эрдэмтэд хүрчээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ