Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Нийслэлийн зургаан байршилд 16.34 км дугуйн зам тавих ажил үргэлжилж байна

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр зургаан байршилд нийт 16.34 км дугуйн зам тавих ажил үргэлжилж байна.
Гүйцэтгэгчээр “Драгон бридж” ХХК, МАЗ ХХК-ийн түншлэл ажиллаж байгаа юм. Харин хяналтыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар тавьж байна.
Дугуйн зам тавьж байгаа байршлуудыг танилцуулъя.
1. Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж, Гэсэр сүмийн уулзвараас Анкарагийн гудамж хүртэлх 0.77 км дугуйн зам
2. Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, МУБИС-ийн урд уулзвараас Зүүн 4 замын уулзвар хүртэл 1.5 км дугуйн зам
3. Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, Зүүн дөрвөн замын уулзвараас Офицеруудын ордон хүртэлх 2.57 км дугуйн зам
4. Баянзүрх дүүрэг Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх Туул голын арын далан дагуу 2.35 км дугуйн зам
5. Сонгинохайрхан дүүрэг Таван шарын автобусны буудлаас 10 дугаар хорооллын уулзвар хүртэлх 4.45 км дугуйн зам
6. Сонгинохайрхан дүүрэг Саппорогийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх 4.7 км дугуйн зам /Ард Аюушийн өргөн чөлөө, Л.Энэбишийн өргөн чөлөө/.
 
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ