Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Мэргэжлээ хэрхэн сонгох талаар ярилцав


Дорноговь аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшинболон аймгийн Засаг дарга О.Батжаргал, ИТХ-ын дарга Б.Ганзориг нар ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчидтай уулзлаа.

Уулзалтаар мэргэжлээ зөв сонгох, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх тухай ярилцсан бөгөөд УИХ-ын гишүүдийн санаачилгаар ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад “ШИНЭ АЛХАМ” их дээд сургуульд элсэгчдийн гарын авлага номыг  зургаа дахь жилдээ үнэ төлбөргүй олгосон байна.
Энэ жил аймгийн хэмжээнд 12 дугаар ангийг дөрвөн сумын 10 сургуулийн 682 сурагч төгсөж байгаа юм. Элсэлтийн ерөнхий шалгалтад нийт 837 сурагч бүртгүүлснээс 2021 онд төгссөн 627 сурагч, өмнөх оны 210 төгсөгч бүртгүүлсэн аж.
Ирээдүйд Дорноговь аймагт газрын тос боловсруулах үйлдвэр баригдах бөгөөд үүнд ажиллах мэргэжилтэй боловсон хүчнийг орон нутгаас бэлтгэх, сургах дадлагажуулах шаардлага ч байгаа талаар албаныхан онцолсон юм. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ