Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг дэвсгэрт өнгөрсөн шөнө /2021.05.17/ хүн амины хэрэг бүртгэгджээ. Талийгаач 32 настай, эрэгтэй Б бөгөөд толгойн тус газраа шургааг модоор цохиулж амиа алдсан байна.
Эл хэргийг тус сумын иргэн, 34 настай эрэгтэй Т үйлдсэн болох нь шалгалтын явцад тогтоогджээ.
Тэрбээр архи ууж согтуурсан үедээ дээрх хэргийн үйлдсэн талаараа мэдүүлжээ. Талийгаачийн толгой руу нь шургааг модоор нэг удаа цохиж амь насыг нь хохироосон болохоо мэдэгдсэн байна.
Хэргийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Гэмт этгээдийг цагдан хориод байгаа аж.