Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Аймгийн хэмжээнд 14 мянган мод тарьжээ



"Мод тарих үндэсний өдөр"-өөр аймгийн хэмжээнд 14 мянга гаруй мод тарьжээ. Өнгөрсөн бямба гарагт тохиосон бүх нийтээр мод тарих өдрөөр албан байгууллагуудын ажилтан, алба хаагчид харьяа байгууллагын хашаа болон Төгсөгчдийн цэцэгт хүрээлэн зэрэг газарт мод тарилаа. Уг үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Т.Аубакир болон аймгийн Засаг дарга Д.Бауыржан нар оролцов.
Энэ удаад аймгийн Сум дундын ойн ангиас 3 мянган ширхэг бургас, улиас, чацарганын суулгац, харин хувь хүмүүс Увс аймаг, Улаанбаатар хотоос 11 мянган ширхэг жимс, навчит, гоёлын модны суулгацуудыг татан авч борлуулсан тооцоо гарсан байна.
Сүүлийн 5-6 жилд ард иргэдийн хандлага сайжирч, хашаандаа мод, зүлэг тарих нь эрс нэмэгдэж байгааг мэргэжлийн хүмүүс онцолж байна.  
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ