Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Засгийн газар хөл хориог сулруулах журмыг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэллээ. Хуралдаанаар Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонсохоос гадна хөл хориог сулруулахтай холбоотойгоор Улсын онцгой комисс (УОК)-ын боловсруулсан журмыг эцэслэн шийдвэрлэнэ. Улсын онцгой комиссоос хөл хорионы дэглэмийг тавдугаар сарын 8-наас үе шаттайгаар сулруулахаар төлөвлөсөн. Тодруулбал, УОК-оос том худалдааны төвүүдийг энэ сарын 8-наас нээхгүй, дахин долоо хоног сунгах санал гаргажээ. Уг шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар эцэслээд, олон нийтэд зарлах юм байна.Улсын хэмжээнд өчигдрийн 11.00 цагийн байдлаар Covid-19-ийн нийт батлагдсан тохиолдол 40396 болов. Мөн тус халдвараар нийт 126 хүн нас барсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн билээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ