Сүүлийн 24 цагт Баянхонгор аймагт коронавируст халдварын нэг тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 85 боллоо.
Батлагдсан нэг тохиолдлын эх үүсвэрийг тогтоохоор аймгийн Онцгой комиссын Тандалт судалгааны багаас ажиллан, ойрын хавьтал 25 хүнийг тогтоон Тусгаарлах байранд шилжүүлж, шинжилгээнд хамруулж байна.
Өнөөдрийн байдлаар Тусгаарлах эмнэлэгт 12 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас 9 иргэний биеийн байдал хөнгөн, гурван иргэнийх хүндэвтэр байгаа аж.