Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөвсгөл аймагт 5 дугаар сарын 3-наас дархлаажуулалтын 2 дахь тунг хийнэ

 Хөвсгөл аймагт 6006 хүн тун вакцин ирсэн бөгөөд дархлаажуулалтын 2 дахь тунг 5 дугаар сарын 3-наасхийж эхэлнэ гэдгийг Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Б.Гэрэлтуяамэдээллээ.
Тус аймагтБНХАУ-ынСинофарм компанийн эмийн үйлдвэрийн Вероселл вакцины эхний5788 тунг Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдал зэрэг онцгой нөхцөлд ажиллаж байгаа байгууллагын алба хаагчдад хийсэн. Хоёр дахь тунг ирэх 7 хоногт хийнэ.  Эхнийээлжинд дархлаажуулалтад  хамрагдсан байгууллагуудын удирдлагаар дамжуулан вакцин хийлгэхийн өмнө юу анхаарах, биеэ хэрхэн бэлдэж вакцинаа хийлгэх зөвлөгөө мэдээллийг Эрүүл мэндийн газраас өгч байна. Вакцинжуулалтыг аймгийн Эрүүл мэндийн газраас  Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар,  өрхийн Эрүүл мэндийн төвүүдтэй  хамтран зохион байгуулах ажээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ