Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дэлхийн улс орнуудын хэрэгжүүлж буй ЭДИЙН ЗАСГАА ДЭМЖИХ хөтөлбөрүүд


Дэлхийн улс орнуудын олонх нь “КОвид-19”-ний  халдварын тархалтыг бууруулахад чиглэсэн олон арга хэмжээ хэрэгжүүлсээр байгаа билээ. Харин өдөрт илэрч буй халдварын тохиолдлын тоо буурч, цар тахлаас өмнөх байдалдаа аажмаар шилжиж буй орнууд эдийн засгаа дэмжихэд ихээхэн ач холбогдол өгч эхлээд байна.  “COVID-19” дэлхийн бүх улс орны эдийн засагт эрсдэл үүсгэж эхэлсэн. Байдал цаашид энэ хэвээрээ удаан үргэлжилвэл ямар эрсдэл гарахыг таамаглаж хэлэхэд хэцүүхэн зураг харагдаж буй. Хөрөнгийн зах зээл гэхэд л бүхэлдээ шокийн байдалд байгаа.
Эдийн засагчид ч дэлхийн улс орнуудын эдийн засагт учраад буй нийт хохирлын хэмжээ болон түүнээс гарах цаашдын сөрөг үр нөлөөг хараахан эцэслэн тооцоолж чадаагүй байна. Ямартай ч  улс орон бүх эдийн засгийн хувьд хохирол багатайгаар энэхүү эрсдлийг даван туулахаар олон арга хэмжээ авч хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Тухайлбал,
 
ЯПОН УЛС
Тус улс  үед эдийн засгаа дэмжих дөрвөн тэрбум ам.долларын багц хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байгаа аж.Үүний дийлэнхийг жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжихэд зарцуулах юм байна. Түүнчлэн Японы Засгийн газар “COVID-19” халдварын тархалтын улмаас хомсдоход хүрсэн ариутгалын спиртийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд энэ төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч компа­ниудад татаас олгохоор болсон.  Засгийн газар энэ асуудлыг зохицуулахын тулд үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг сайжруулахад зориулан хөрөнгө оруулж буй компаниудад татаас олгох бөгөөд томоохон компаниудын уг зардлын гуравны хоёрыг, жижиг, дунд үйлдвэрлэгчдийн зардлын дөрөвний гурвыг дааж, үйлдвэрлэлийн шугам тутамд 30 сая иен /286 мянга орчим ам.доллар/ хүртэлх хэмжээний татаас олгохоор болжээ.
 
БНХАУ
БНХАУ-ын Засгийн газрын зүгээс “КОвид-19” тахлын уршгаар бий болсон эдийн засгийн зогсонги байдлаас гарч, түүнээс гарах цаашдын сөрөг үр дагаврыг арилгах хүрээнд шуурхай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь ч үр дүнгээ хэдийнэ өгөөд эхэлсэн билээ. БНХАУ-ын Ардын банкны дэд дарга Лю Гуокян эдийн засгийн өсөлтийг дэмжих, үйлдвэрлэлийн алдагдлыг нөхөх үүднээс дотоодын нэр бүхий есөн банкинд нэг жилийн хугацаатай бага хүүтэй зээлийг санхүүжүүлэх чиглэлд тусгай санхүүжилт гаргаж, бизнес эрхлэгчдэд хүндрэл, чирэгдэл үүсгэхгүйгээр богино хугацаанд зээл олгох чиглэлийг өгсөн байна.  Хамгийн сүүлд тус улсын Сангийн яамнаас “КОвид-19” вирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулж найман тэрбум юанийг улсын төсвөөс гаргах болсноо зарласан.  Түүнчлэн Төв банк нь  санхүүгийн байгууллагуудад олгосон 200 тэрбум юань буюу 28.65 тэрбум ам.доллартай тэнцэх нэг жилийн хугацаатай зээлийн байгууламжийн хүүгээ 3.25-аас 3.15 хувь болгон буруулах болсноо мэдэгдээд буй.
 
ХОНКОНГ
Бослого тэмцлийн улмаас эдийн засаг нь өнгөрсөн онд 1.2 хувиар агшсан бол одоо коронавирусний гамшиг Хонконгийн санхүүгийн нөх­цөл байдлыг улам доройтуулахаар байгаа юм. Тиймээс Хонгконгийн эрх баригчид хоёр сая орчим иргэнийхээ татварыг хөнгөлөх, бага орлоготой иргэдийг байрны түрээсээс чөлөөлөх, амьжиргааны түвшин доогуур 200 мянган өрхөд тэтгэмж олгох зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж буй.
 
АВСТРАЛИ
Австралийн Засгийн газар коронавирусний улмаас эдийн засагт нь учирч буй эрсдлийг бууруулах зорилгоор 17.6 тэрбумын багц хөтөлбөр баталсан байна. Хөтөлбөрт бизнесийн хөрөнгө оруулалтыг дэмжих, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх,  бэлэн мөнгөний урсгалыг тогтвортой байлгах болон цар тахалд хамгийн их өртсөн салбар, бүс нутаг, орон нутгийн иргэдэд чиглэсэн  дэмжлэг үзүүлэх зэрэг багтаж байгаа ажээ. Тус улсын Ерөнхий сайд Мориссын мэдээлж буйгаар энэ бол түр зуурын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээ бөгөөд цаашид шат дараатай олон арга хэмжээ авах аж.
 
ЕВРОП
Коронавирусний нөлөөгөөр Европ 2008 оны санхүүгийн хямрал шиг эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулсныг Европын Төв банкны тэргүүн Кристин Лагард анхааруулсан байна. Европын Төв банкны Мөнгөний бодлогын хорооны хурал удахгүй болно. Хурлаар бодлогын хүүг бууруулна гэдэгтэй “Bloomberg”-ийн шинжээчид санал нэг байна. Түүгээр ч зогсохгүй бонд худалдан авах хөтөлбөрөө өргөтгөнө гэж таамаглаж байгаа юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ