Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Та хүүгээ цэрэгт явуулах уу?

 
Яг өнөөдөр энэ асуултыг эцэг, эхчүүдэд тавибал олонх нь эргэлзэж магадгүй. Нэгэн үе бага ч гэсэн хугацаанд цэргийн албаны нэр хүнд өсч, хүүгээ, дүүгээ цэрэгт явуулна гэсэн хөдөлгөөн ч өрнөж байсан. Орь залуу 18, 19 настнууд өөрсдийн хүслээр цэрэгт явахаа илэрхийлж байсан нь саяхан.
Харамсалтай нь цэргийн дэглэлт, харгислалд залуус амиа алдаж, бие эрхтнээрээ хохирсон сэтгэл хиртхийм тохиолдлууд ар араасаа цуварч, олон нийтийг эргэлзээнд оруулав. Олон нийтээр Батлан хамгаалах яам, холбогдох албаныханд хариуцлага тооцохыг шаардсан ч хангалттай хариу авсангүй. Харин ч үрээ алдсан эцэг эхээр тохуурхах мэт нөхөн олговор төдийнхөн олгоод өнгөрөхийг чармайж байна. Тэдэнд дахин ийм эндэгдэл гаргахгүйн төлөө хэрхэн яаж ажиллах вэ гэсэн дорвитой шийдэл, хүн ёсны гэмшил ч төрөөгүй бололтой.
Тэгвэл бид яах ёстой вэ? Ээждээ үнсүүлээд цэрэгт мордоод энэ хорвоог орхисон залуусын төлөө араас зул өргөөд л өнгөрөх үү? Уламжлал ёсоор хэд хоног сошиалаар түрхэрэлдэж, хэдхэн хоногийн дараа дараагийн шуугианд хөтлүүлээд, мартаад өнгөрөх үү?
Хэрвээ таны хүү чинь, дүү чинь цэрэгт мордвол яах вэ?
Хэрвээ та, чи маргааш цэрэгт мордох гэж байгаа бол яах вэ? Яг энэ асуултыг өөртөө тавиад үзээрэй.
Хэрвээ цэргийн албанд хууль ёсны дүрэм журам, хүн ёсны харилцаа соёл мөрдөгддөг бол ....
Хэрвээ алба хаах 365 хоногийн хугацаанд цэрэг ТА, цэрэгт мордсон ХҮҮ чинь өөрийгөө хөгжүүлж, мэдлэгээ тэлж, ямар нэгэн сургалтанд хамрагдаж, ямар нэгэн шинэ зүйл суралцаад ирж чаддаг бол ..... гэх мэт олон, олон ХЭРВЭЭ гэсэн асуулт гарч ирнэ.
Яг энэ ХЭРВЭЭ гэсэн асуултад бүгдээрээ хариулья. Тэгээд хамтдаа шийдэл олж, шинэчлэлт өөрчлөлт хийе. Чадах болов уу, Монголчууд аа, Монголын залуучууд аа?
Та яг энэ талаар цэргийн албыг хэрхэн хүмүүнлэг, оюунлаг, үр бүтээл, нэр хүндтэй болгож болох талаар өөрийн санаа бодол, гарц гаргалгаагаа видео контент, эссе, төсөл хөтөлбөр хэлбэрээр Монголын залуучуудын холбоонд илгээгээрэй. Та бүхнээс ирсэн саналыг үндэслэн Монголын залуучуудын холбоо ”Оюунлаг, хүчирхэг монгол цэрэг” үндэсний хөтөлбөрийг бүтээн ажил хэрэг болгох юм.
Энэхүү уралдаанд, иргэн бүр, мөн урлагийн сургуулийн оюутан, уран бүтээлчид баг болон оролцох боломжтой.
Урлагийн сургуулийн оюутнууд:
  • 1-р байр Өргөмжлөл, Контент бүтээхэд 100% дэмжлэг үзүүлэх
  • 2-р байр Өргөмжлөл, Контент бүтээхэд 70%  дэмжлэг үзүүлэх
  • 3-р байр Өргөмжлөл, Контент бүтээхэд 50% дэмжлэг үзүүлэх
Иргэд:
  • 1-р байр Өргөмжлөл, 3 сая төгрөгийн эрхийн бичиг
  • 2-р байр Өргөмжлөл, 2 сая төгрөгийн эрхийн бичиг
  • 3-р байр Өргөмжлөл, 1 сая төгрөгийн эрхийн бичиг
Материалаа 2021 оны 05 сарын 15-ны өдрийн 17:00 цаг хүртэл
 
Харилцах утас 77771313, 88071245,  99158128
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ