Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Тусгаарлалтаас "оргосон" эмэгтэйг Багабаянд тусгаарлав


Баян-Өлгий аймгийн харьяат эмэгтэй тусгаарлалтаас гараад өөрийгөө 14 хоног гэртээ тусгаарлах ёстой байтал хугацаа дуусахаас өмнө өөр хүний бичиг баримтаар онлайнаар тасалбар бичүүлж, Улаанбаатар руу ирж явсныг онцгой байдал болон цагдаагийн байгууллага илрүүлжээ. Тус эмэгтэйг 22-ын товчоогоор өчигдөр  /2020.3.27/ орой орж ирэхэд нь саатуулсан бөгөөд автобусыг ариутгасан байна. Мөн зорчигдоос халуурсан, сэжигтэй тохиолдол илрээгүй тул гэрт нь тусгаарласан байна. Харин тус эмэгтэйг Багабаян амралтын газарт тусгаарласан бөгөөд ямар нэгэн сэжигтэй шинж тэмдэг одоогоор илрээгүй байгаа ажээ.
Мөн уг иргэнд Зөрчлийн тухай хууль, Гамшгийн тухай хуулиар хариуцлага тооцох юм байна.
Казахстан Улсаас ирсэн 50 гаруй хүнийг Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан бөгөөд тэдний нэг нь дээрх эмэгтэй юм. Эдгээр 50 гаруй хүнээс Covid-19-ийн халдварын шинж тэмдэг илрээгүй байна.
http://dorgio.mn/p/116470скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ