Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлалд 19:00 цагт газардах хуваарьтай байна. Тус онгоцоор БНСУ, Тайвань, Испани, Тайланд улсаас 163 иргэн эх орондоо ирнэ.
Эдгээр иргэдийн 5 нь жирэмсэн, 6 нь өндөр настан, 8 нь эрүүл мэндийн шалтгаантай, 35 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 109 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн байна. Иргэдийг “Лион”, зочид буудал “Багабаян” амралтын газарт тусгаарлана.
УОК-ын Шуурхай штаб