Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Цэргийн эргэлт гарсан Мьянмар улсаас буцах хүсэлт гаргасан гурван иргэн өнөөдөр эх орондоо ирнэ

 
Мьянмар улсад манай улсын 14 иргэн оршин сууж байна. Тус улсад цэргийн эргэлт гарсантай холбогдуулан тус иргэд нь яаралтай эх орондоо ирэх шаардлагатай болсон гэж хүсэлт гаргажээ. Тэдний хүсэлтийг холбогдох албаны хүмүүс шийдвэрлэж, өнөөдөр Токио-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор авч ирэхээр болсон байна. 
Сануулахад, Цэргийн дэглэм тогтсон сар гаруй хугацааны турш Мьянмарын хотуудад иргэдийн эсэргүүцлийн жагсаал тэмцэл үргэлжилж байна.  Өнгөрсөн баасан гаригт цэрэг, цагдаагийнхны гарт долоон хүн алагдсанаар нийт амиа алдсан тэмцэгчийн тоо 70-д хүрчээ.
Энгийн иргэдийн эсрэг галт зэвсэг хэрэглэж буй явдлыг НҮБ болон АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд шүүмжилж, Мьянмарын цэргийн дэглэмийн эсрэг янз бүрийн хориг арга хэмжээ авсан зэрэг нөхцөл байдал үүссэн тул улс орнууд иргэдээ татан авч байгаа юм. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ