Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Цагаан сарын баярын өмнөхөн аймгийн Нэгдсэн эмнэлэг шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хүлээн авчээ.

-“УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн үүсгэн байгуулсан "Гарьд" сангаас аймгийн Нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай байсан 17 сая төгрөгийн өртөгтэй био аюулгүйн шүүгээг хүлээлгэн өгчээ. Тус тоног төхөөрөмж нь сүрьеэгийн болон ковидын шинжилгээний сорьцыг боловсруулдаг тоног төхөөрөмж юм. Өмнө нь сүрьеэ болон коронавирус, зарим халдварт өвчний шинжилгээний сорьцыг боловсруулахад заавал ЗӨСТ рүү зөөвөрлөж хийдэг байсан. Харин дээрх тоног төхөөрөмжтэй болсноор шинжилгээний сорьцыг орон нутагтаа шинжилдэг боллоо. Мөн ажилчдын халдвар хамгаалал болон шинжилгээний стандарт хангагдаж байна. "Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх ажилд дээрх тоног төхөөрөмж болон оношлуур нэн шаардлагатай юм гэж аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэдээлэв.

Ташрамд "Гарьд" сангаас аймгийн хүн ам олонтой, томоохон сумдын нэг болох Их-Уулд 400 ширхэг, Тосонцэнгэлд 100 ширхэг, Улиастайд 250 ширхэг түргэвчилсэн оношлуурыг гардуулан өгчээ. Мөн аймгийн хэмжээнд тасраад байсан хуруу шилийг Тосонцэнгэл суманд 1000 ширхэг, Улиастай суманд 3000 ширхэгийг тус тус хандивлажээ.


Дутуу нярайд шаардлагатай тоног төхөөрөмж үр дүнгээ өгчээ

Завханы Нэгдсэн эмнэлэг 2021 онд шинэ дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг эмнэлгийн тусламж үйлчилгээндээ нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

Орон нутагтааIIIшатлалын эмнэлэгт үзүүлдэг нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг орон нутагтаа үзүүлэхийг зорьж буй тус эмнэлэг нярайд нэн шаардлагатай тоног төхөөрөмжтэй болжээ. Тодруулбал дутуу нярайн амьсгалын аппарат болон куросурфыг хүлээн авсан байна.

–“НҮБ-ын Хүүхдийн сан нь Монголын хүүхэд бүр эсэн мэнд амьдрах, боловсрол эзэмших, оролцох ба хамгаалагдах эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлдэг байгууллага юм.Тус байгууллагад хүсэлт тавьсны үр дүнд цагаан сарын өмнөхөнтоног төхөөрөмжийгНҮБ-ын Хүүхдийн санUNICEF-ээс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт хүлээлгэн өглөө. Тоног төхөөрөмжийг хүлээн авангуутаа 34 долоо хоногтой, амьсгалын дутагдалтай дутуу нярайд сурфактант эмчилгээгээ хийлээ. Одоо нярайн биеийн байдал тогтвортой байна. Хүсэлтийг минь хүлээн авсанUNICEF–дээ баярлалаа гэж аймгийн Нэгдсэн эмнэлгээс тус тус мэдээлэв. 

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ