Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нар яг одоо ОБЕГ-т ажиллаж тус газрын үйл ажиллагаатай танилцаж байна. COVID-19”-ийн цар тахлын нөхцөл байдалд хэрхэн ажиллаж буй талаар ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян танилцуулж байна.
Тэрээр, нийт коронавирусний халдварын тохиолдол улсын хэмжээнд 1779, зөөвөрлөгдсөн нь 410, дотоодын халдвар 1271 болж, өнөөдөр, 2 дугаар сарын 1-ний өглөө, урьдчилсан байдлаар “COVID-19-ийн халдварын 14 тохиолдол нэмж бүртгэгдсэн, бүгд бүртгэгдсэн тохиолдлын ойрын хавьтлаас үүдэлтэй байгааг мэдээлэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээнэ үеэр хэлэхдээ, “Бид үндсэндээ дайнтай нөхцөл байдлын үед ажиллаж амьдарч байна. Энэ дайнд ялалт байгуулах эсэх нь Онцгой байдлын бие бүрэлдэхүүнээс ихээхэн хамааралтай. Манай онцгой байдлын хаа байгалийн гамшгийн эсрэг сайн ажилладаг, харин цар тахал шинэ зүйл учраас таагүй ажилласан. Тиймээс бид ажлын арга барил, хандлагад томоохон өөрчлөлт хийх шаардлагатай байгаа”-г тэрээр онцоллоо.
Цаашид, эхний ээлжинд вакцины төлөвлөгөөг гаргаж ажиллах хэрэгтэйг тэмдэгллээ.
Тэрээр, “Газар хөдлөлт болоход хүчний байгууллагынхан мэдээлэлгүй байсан. Бид гамшгийг хөөх биш урьдчилан хамгаалах хэрэгтэй.Анхан, дунд шатанд гарсан ёс зүйн алдаанаас Засгийн газар огцорсныг мартаж болохгүй. Өнөөдөр бидэнд тал зассан бялдууч байдал хэрэггүй. Тиймээс надаас сайхан үг сонсоно гэж битгий бодоорой. Шийдвэр гаргахаасаа өмнө маш сайн судалж байя” гэсэн үүрэг өгөв.
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, гаргасан шийдвэрүүд болон түгээж буй мэдээлэлхэн ч хаанаас нь харсан ойлгомжтой байх нь чухал байна. Аливаа асуудлыг эзэнжүүлж ажиллах хэрэгтэй байна гэв.