Ерөнхий сайд асан Р.Амаржаргал Засгийн газар огцрох асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрээр өөрийн өөрийн цахим хуудаснаа "Засгийн газар огцрохгүй ээ, У.Хүрэлсүхийн хоёр сайдаа авч үлдэх арга. 1990 онд сайд нарыг нь сугалж огцруулах гээд хоргоогоод байхаар нь Д.Бямбасүрэн гуай Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох (итгэл үзүүлэх эсэх) асуудлыг 400+ гаруй депутат бүхий Ардын Их Хуралд оруулсан юм даг. Нөгөөдүүл нь Засгийн газар огцрох гэдгийг анх удаа сонсож цочирдож, тэр чигээр нь үлдээж байсан юм. Одоо мөн адил УИХ-д асуудал оруулахад 65 нь үлдээнэ гээд л кнопоо дарна. Хоёр сайд нь үлдэнэ. Зүгээр л улс төрийн алхам" гэж бичжээ.