Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Германд хөл хориог дахин сунгажээ



Германы эрх баригчид ирэх сарын дунд үе хүртэл хатуу хөл хорионы дэглэмээ сунгахаар шийджээ. Энэ талаар ХБНГУ-ын канцлер Ангела Меркель мэдэгдсэнийг ТАСС дамжуулсан байна.  
Хөл хориог хоёрдугаар сарын 14-нийг хүртэл сунгах шаардлагатай гэдгийг Меркель цохон тэмдэглээд халдвар авсан хүний тоо буурч байгаа нь найдвар төрүүлэхүйц үзүүлэлт хэдий ч коронавирусийн шинэ штамм онцгой аюултай тул одоогоор хөл хориог сулруулж болохгүй гэж хэмээн мэдэгджээ.
 
Хөл хорионы үеэр Германы оршин суугчид дэлгүүр болон нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ эмнэлгийн зориулалттай амны хаалт эсвэл респиратор зүүх шаардлагатай бөгөөд өмнө нь даавуун амны хаалт эсвэл ороолтоороо амаа хаахыг зөвшөөрч байсан ч одооноос зайлшгүй хамгаалалтын тусгай амны хаалт зүүх шаардлагатай болсон байна. Нэг өрхийн гишүүд дээд тал нь нэг л хүнтэй уулзаж болно. Сургууль, цэцэрлэгүүд хаалттай хэвээр байх гэнэ. 
 
Энд дуулгахад, Германид коронавирусийн шинэ мутаци илэрсэн талаарх мэдээлэл өмнө нь гарч байлаа. Шинэ штамм Гармиш-Партенкирхен хотын эмнэлгийн хэд хэдэн өвчтөнөөс илэрчээ. Шинжээчид энэ мутацийн онцлогийн талаарх нарийн мэдээллийг хараахан өгч чадахгүй байгаа бөгөөд нэмэлт судалгаа шаардлагатай хэмээн мэдэгдсэн байна. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ