Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Имарт “Хөх шошго” хөтөлбөр эхлүүллээ


Дэлхий нийтийг хамраад байгаа Ковид-19 цар тахал нь зөвхөн эрүүл мэндийн салбарт бус эдийн засаг, бизнест нөлөөлж улс орнууд эдийн засгаа хэрхэн хамгаалах, аль болох хохирол багатайгаар хүндрэлийг даван туулах чиглэлээр анхаарлаа хандуулж байгаа билээ.
Манай улсад ч гэсэн мөн адил дотоодын бизнес эрхлэгчдийн хувьд энэ цаг үе нь хүндхэн сорилтыг бий болгоод байна. Харин энэ хүнд цаг үеийг монголчууд бид хүчээ нэгтгэн, хамтын хүчээр даван туулах нь чухал болоод байна.
Тиймээс Имартын зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд "Хөх шошго" хөтөлбөрийг санаачлан эхлүүллээ. Энэхүү хөтөлбөр нь дотоодын баялаг бүтээгчдээ дэмжин, тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд ялган таниулах, сурталчлах зорилготой бөгөөд хэрэглэгч та Имартын салбар дэлгүүрүүдээр үйлчлүүлэхдээ Монголдоо үйлдвэрлэгдсэн 6500 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдааны лангуун дээр өрөөтэй байгаа олон нэр төрлийн импортын бүтээгдэхүүн дундаас “Хөх шошго”-ын тусламжтайгаар хялбар сонголт хийх боломжтой боллоо.
Аливаа улс орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь үндэсний үйлдвэрлэл байдаг. Энэ амаргүй, хүнд үед өөрийн хэрэглэгчиддээ Үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахыг уриалж буй Имартын хамт олонд үйлдвэрлэгчид талархалтай хандаж байгаагаа илэрхийлсээр байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ