Нийслэлийн Баянгол дүүргийн 4-р хорооны 1-17 дугаар байруудад 2021 оны 01 дүгээр сарын 14-15-ны хооронд хязгаарлалтын хэсэгчилсэн дэглэм тогтоож, нийт 5023 иргэнийг тандах, илрүүлэх PCR шинжилгээнд хамрууллаа. Шинжилгээнд хамрагдсан иргэдийн хариу бүгд сөрөг гарч, халдварын шинэ тохиолдол илэрсэнгүй. Тус шинжилгээг 1-р сарын 14, 15-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт голомтлон гарсан коронавируст “Ковид-19” халдварын тандалт судалгааг амжилттай хийж, тархалтыг хумьж чадлаа.
Уг тандалт, илрүүлгийн ажилд үүрэг гүйцэтгэсэн дүүргийн эрүүл мэндийн байгууллагын 155 ажилтан, мөн цагдаа, онцгой байдал болон тандалт, илрүүлгийн шинжилгээндээ иргэний үүргээ биелүүлэн, идэвхтэй хамрагдсан оршин суугч, та бүхэндээ баярлалаа.