Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баянхонгорыг бүрхсэн МАНАН компани намаа бүү хэл аймгийг самарч байна!


Чонотой нийлсэн нохой хотондоо халтай гэдэг. Яг үүн лугаа МАН-даа, АН-даа ч, бүр Баянхонгорынхонд ч халтай МАНАН бүлэглэл Хонгор нутгийг саарал манан адил бүрхжээ. Ийм МАНАН Баянхонгорыг хөгжүүлэх нь бүү хэл ард түмнийг талцуулж, нийгмийг туйлдуулж байна.
Баянхонгор аймгийн засаг дарга асан Д.Жаргалсайхан: Хөгжлөөс хойш татаж, нутагтаа нэртэй нүүртэй яваа лидерүүдээ хөлдөө чирж Хонгор нутгийнханыг хогийн сав мэтээр ойлгуулж ирсэн МАНАН-гийн толгой нь Баянхонгор аймгийн засаг дарга асан Д.Жаргалсайхан гэгч. Ардчилсан намын буянаар аймгийн Ардчилсан намын даргаас эхлээд аймгийн дарга хүртэл дэвшиж чадсан. Товчхондоо Ардчилсан намын хүн. Түүний амьдарч ирсэн намтар, ажилд орсон түүх бас л ээдрээтэй шүү дээ.
Тэр ажил амьдралынхаа гарааг анхны хадмынхаа нутгаас эхэлсэн түүхтэй. Тодруулбал, нутагтаа нэр хүндтэй, удам угсаа сайтай гэгддэг Төмөр арслан гэж мундаг хүний охинтой суугаад анх 2008 онд хадмынхаа нутгаас АИТХ-д сонгогдов. Хаяа сайтай хадмын буянаар шүү дээ. Үүний дараа буюу 2012 онд намын жагсаалтаар АИТХ-д орж тэнгэрийн умдаг атгав. Явж явж 8 дугаар ангийн гэрчилгээтэй нөхөр аймгийн Засаг дарга болоход амтай бүхэн гайхаж, эрүүтэй бүхэн эсэргүүцээд ч нэмэргүй, тэр дарга боллоо. Ингээд 8 дугаар ангийн гэрчилгээтэй нөхөр аймгийн Засаг дарга болуутаа л нөхөн сэргээлт хийнэ хэмээн сүржигнэж эхэлсэн нь сайны зөн биш муугийн ёр байлаа. Тэр “Нөхөн сэргээлт” гэсэн сайхан үгээр халхавч хийн газар нутгийнхаа алт эрдэнэстэй гэх өнгөтэй өөдтэй бүхнийг хуу хамж, алтны нинжа нараар ухуулж Хонгор нутгийнхаа хэвлийг төнхөж эхлэв. Ард түмэн ч их эсэргүүцэв. Аргагүйн эрхэнд алтны нинжа нараас авсан мөнгөөрөө цемент цутгаж хэсэгтээ л амыг нь тагласан даа. Үүнийхээ хажуугаар Улаанбаатар хотын нэгэн сүйхээтэй хүүхэнд тендер өгч байгаа, нөгөөх нь авч байгаа сураг дуулдаад л байсан. “Одоо цагийн бүсгүй хойно хот явчихаж мэднэ дээ” гээд нэг дуу байдаг даа. Яг түүн шиг тендер авсан нөхөр мөнгөө аваад хот явчих вий гэсэн айдас хүйдэс Хонгор нутгийнханд байв. Гэтэл тендер хамсан хүүхэн тэтгэвэрт гарах дөхсөн хөгшин “хархүү”-г авч явах сонирхолтой байж. Өөрөөр хэлбэл өвөр түрийдээ орсон хүүхэнд Засаг дарга Д.Жаргалсайхан тендерээ барьсан нь хүүхэн гуйх хадаг нь байж таарав. Өдгөө тэр хүүхэнтэйгээ дэр нийлүүлэн Зайсанд үнэтэй харшид амар сайхандаа жаргаж байгаа сурагтай байна билээ. Харин түүнийг өдий хүргээд хаягдсан авааль эхнэр нь өр ширийг нь төлөх гэж зүдэрч яваа гэх. Аваад суусан эхнэрээ хаяад явсан түүнд ард түмнээ бүр эх орноо гэх сэтгэлийн хэлтэрхий үлдээгүй баймаар. Гэтэл эхнэрээ хаясан баатар эх орныхоо төлөө зүтгэдэг хурандаа цол мөрөндөө хадаж “Тэжээгч”-дээ ёсолж явдаг гэсэн шүү. Боловсролын түвшин ч тэр, бодлого, хүн чанараа ч тэр, бүгдийг нь гээсэн нөхөр даргын цүнх барьж далдагнаж явбал хүчээр намын дарга болж, нам явбал аймгийн Засаг дарга болдгийн нэг жишээ энэ.
Уг нь аймгийн Засаг дарга болоход тодорхой шалгуур байх ёстой биз. Нэгдүгээрт: Төрийн албан тушаалыг 3 жил хашсан байх ёстой. Гэтэл Д.Жаргалсайхан 1 өдөр ч ажиллаагүй. Мөн төрийн албанд хаших хүн дээд боловсролтой байх ёстой. Д.Жаргалсайхан дээд боловсролын диплом өвөртлөх нь бүү хэл босгоор нь алхаж ширээнд нь ч сууж үзээгүй. Яагаад гэвэл дээд сургуульд орохын тулд бүрэн дунд буюу 10 жилийн боловсролыг эзэмшсэн байх ёстой. Д.Жаргалсайхан 10 төгсөөгүй хүн шүү дээ. Харин сүүлд “10 дугаар анги төгссөн” гэх гэрчилгээг эгч нь бичиж өгсөн, цаашлаад Орхон их сургуулийн дипломыг худалдаж авсан сураг байна билээ. Ингээд хулхи болхи ч гэсэн 1 үзүүлэх юмтай болсон хүн олны дүйвээнээр Удирдлагын академийг төгссөн ухаантай.
Баянхонгорчуудыг нүүрээ хийх газаргүй болгодог бас нэгэн явдал бий. Энэ нь Хонгор нутгйн увайгүй улстөр Удирдлагын академид бодит жишээ болон яригдаг асуудал юм. “Баянхонгор аймгийн ИТХ-ын сонгуулиар АН, МАН хоёр 15*15 суудал авч хүчин тэнцэхэд тэдний дундаас нь гарч ирсэн сураггүй нөхөр нэг намд нь элсээд л шууд ИТХ-ын дарга болсон. Энэ хүн бол бол Баянхонгор аймгийн алтны компанйг саадаг Д.Ширмэн даргын журмын нөхөр, нутгийн дүүгийнх нь түүх гэж…”
Дүгэрсүрэн нь ч бас 2 удаа амьдрал зохиосон байдаг. Д.Жаргалсайхан нь ч мөн адил авгайгаа хаяад 2 дахь амьдралдаа хөл тавьсан байдаг сонин тавилантай хүмүүс юм билээ. Хүний амьдрал хүнд хамаагүй ч гэсэн ийм тавьтаргүй, биеэ засаж чадаагүй хүмүүс төрөөс хол байсан нь дээр гэдгийг л сануулах гэсэн юм.
Нутгийн нэр нүүрийг ямагт баасдаж явдаг, төрийн албаны наад захын шаардлага, шалгуур хангаагүй хүнийг хууль дүрэм зөрчин байж аймгийн Засаг даргаар хэн томилсон байх вэ!!!
Д.Жаргалсайханы төрсөн ах Д.Дүгэрсүрэн /АН/. 2006 онд М.Энхсайхантай хүзүү сээрээ холбосоор Хонгор нутагт ҮШН байгуулж явсан нэгэн. Үүнийхээ хүчээр Бичигтийн гаальд ажиллах боломж олдсон ч хээл хахуультай холбоотой асуудал үүсгэж албан тушаалаасаа хөөгдөж байсан паянтай. Сүүлд буюу 2016 оноос АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүнээр ажилласан түүнд хүн чанарын хэлтэрхий түй ч байхгүй гэдэг.
Д.Дүгэрсүрэн нь дүүгээ Засаг дарга байхад нь 4-р хороо,Түйн голын хөвөөгөөр аймаг тойрсон зам барьж байгаа нэрээр цемент цутгаж стандарт бус зам хийсэн юм. Түүний энэ цементэн дээгүүр зорчиж байсан залуус осолдож газар дээрээ 4 залуу алтан амиа алдсан аймшигт явдал болж байв. Стандартын бус ямар ч зүйл ийм аюул дагуулдаг. Цементэн зам барьсан хөрөнгийг Д.Жаргалсайхан Засаг дарга байхдаа нөхөн сэргээлт нэрээр алтны компаниудаас мөнгө авч босгосон байдаг. Арга заль нь их нарийн. “Аймгийн хөгжлийн сан” нэртэй сан байгуулж тэр сангаасаа Дүгэрсүрэн ахдаа тентер өгснөөр хүний амь эрсдэх “Там зам” хийгдсэн байдаг юм.
Шинэжинст суманд н.Энхцэцэг гэгч бийлэгжүү эмэгтэйтэй сууж байгаад нүүр буруулсан нь хайр сэтгэлтэйдээ биш түүний 100 сая төгрөгтэй л холбоотой байсан юм билээ. Хамт амьдарч итгэлийг олж байгаад бусган 100 сая төгрөгийг нь хулгай хийн дүрвэж зугатан холдож, тэр мөнгөөрөө дүү нартайгаа хамжин нэхийний ченж хийж байсан нэгэн. Нэгэн удаа урваж чадсан тэрээр өмнөх эхнэрээ нас барахад 2 дахь удаагаа урвасан жудаггүй эр. Ажил явдалд оролцох нь бүү хэл утсаар ярьж эмгэнэл ч илэрхийлээгүй гэдэг юм билээ. Ийм нэр нүүргүй, жудаггүй, мөнгөний төлөө амиа өгөхөөс буцахгүй хүн дүрстэн намд тус болох нь бүү хэл гай болж буй.
Баянхонгор аймгийн АН-ын дарга Д.Ширмэн /АН/. 2004 онд Баянхонгор аймгийн “Эх орон” намын даргаар ажиллаж байсан. Тухайн үеийн сонгуулиар “Эх орон” нам Ардчилсан намын саналыг хувааж гай тарьсан юмдаг. Алтны ухдаг хэр нь “Эх орон” нэртэй. Эх орондоо, эх намдаа ч тэр гай болсон Д.Ширмэн “Эх орон” намаас гарч ирүүтээ тухайн үеийн МАХН буюу одоогийн МАН-д урваж Ардчилсан намыг гудамжинд гаргаж байсан түүхтэй. Тодруулбал тухайн үед аймгийн ИТХ-д АН, МАН-ын суудлын тоо тэнцээд байхад мань Д.Ширмэн нөгөө л нүнжиггүй зангаа гаргаж Ардчилсан намынхаа ар зооноос хутга дүрж, МАН-д элссэнээр Ардчилсан нам аймагт унаж байсан юм. Харин ширэн нүүрт Ширмэн Ардчилсан намыг гудамжинд гаргаж, бас архи үйлдвэрлэгч дүүгийнхээ буянаар АИТХ-ын даргын албаар шагнуулсан. Тухайн үед сонгуулийн саналыг машинаар биш гараар тоолдог байсан нь Ширмэнд давуу тал болж, санал луйвардсанаар Ардчилсан нам өдий хүртэл гудамжинд яваа шүү дээ.
Тодорхой сануулбал тэртээ 2012 онд Ардчилсан нам ялсан. Гэтэл мөнөөх ширэн нүүрт Ширмэн партизануудын өмнүүр хөндөлсөж, архи үйлдвэрлэдэг дүүгийнхээ буянаар АН-д 5 цаас илүү өгснийхөө хүчээр дарга болон мандсан юм. Товчхондоо 60 тэрбумын схемийн хэлбэрээр худалдаж авсан гэж дүгнэхэд болохоор энэ нөхөр 2012-2016 онд аймгийн ИТХ-ын дарга, 2016 оноос одоог хүртэл аймгийн Ардчилсан намын даргын албыг хашиж байгаа. Ер нь өөрт хэрэгтэй газарт л урваж шарваж явдаг нэгэн.
Түүгээр барахгүй аймгийн өнгөтэй өөдтэй гэсэн газар болгоныг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан өөрөө авч түүн дээр зочид буудал баар барьсан. Харин Д.Дүгэрсүрэн, Д.Жаргалсайхан нар нь аймгийн “А” зэрэглэлийн газруудыг намын нэр барин авч байшин барьж заран ашиг олсон байдаг. Эдний савар хүрээгүй газар, оролцоогүй юм гэж Баянхонгор аймагт бараг үгүй.
2012-2016 онд Баянхонгор аймгийн утааны асуудал шийдэгдэх бүрэн боломжтой байсан. Гэтэл Ховд аймгийн морь уядаг залуучууд гадны хөрөнгө татаж ирээд хамтарсан компани байгуулан дулааны цахилгаан станц барих гэж байсан боловч Д.Жаргалсайхан “Хэдийг өгөх юм” хэмээн хувийн эрх ашгаа 1-т тавьсан учраас эх орноо гэсэн сэтгэлтэй залуус гайхаж үргэж холдсон түүхтэй. Одоо утааны асуудал Баянхонгор аймагт гамшгийн хэмжээнд хүрээд байна. Энэ балагийг нь Хонгор нутгийнхан ард түмэнд мартаагүйгээр үл барам “Баянхонгор аймагт гай тарьж дуусдаггүй МАНАН-гйнханы манан арилж Хонгор нутагт тэнгэр цэлмэж, гэрэл гэгээтэй, утаа униаргүй сайхан амьдрах цаг ирэх юм бол доо. МАНАН арилаагүй цагт хөгжил хол байна” хэмээн халаглаж байна.
Д.Ширмэнгийн төрсөн дүү Д.Ганболд /АН/. Архины бизнес эрхэлж эндээс олсон орлогоороо МАН-ыг санхүүжүүлдэг гэгддэг Д.Ганболд нь “Жем” интернэшнл компанийн дэд захиралаар ажилладаг. “Жем” интернэшнлийн босс Ц.Цэрэнпунцаг нь МАН-ын бага хурлын гишүүн бөгөөд АН-аас Завхан аймагт УИХ-д нэр дэвших магадлалтай кандидатуудын нэг юм. Гэсэн ч сүүлийн үед Хөвсгөл аймгийн дагшин нутгийг ухаж төнхөх асуудалд нэр холбогдож Хөвсгөл аймагт нэр нүүрээ барсан төдийгүй Завханчууд ч эл үйлдэлд нь дургүй байдаг юм билээ. Д.Ширмэнгийн дүү Д.Ганболд ч “Жем”-д тэгтлээ эрх мэдэл байхгүй нэр төдий ч сууж Ц.Цэрэнпунцагийн барлагийг хийдэг гэж ярих юм билээ.
Тиймдээ ч АН-ын сэтэртэй Д.Ганболд нь Баянхонгор аймгийн ИТХ-ын төлөөлөгч МАН-ын сэтэрт Д.Жаргалсайханы хүргэн ах Мөнхсайхантай хамтарсан компани байгуулан түрийвчээ нэгтгэж МАНАН-тсан. Ер нь орон нутагт ч хотод ч хаа л бол хаана МАНАН уугиулж явдаг хүн. Орон нутагт АИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхсайхантай “Их богдын зам” компаниар манантдаг бол нийслэлд, МАН-ын гол санхүүжүүлэгч Ц.Цэрэнпунцагтай түрийвчээ нэгтэж манантсан. Д.Ганболд АН-д харьяалагдах ч намын сэтгэл байхгүй мөнгөний сэтгэлтэй нэгэн. Ардчилсан нам ялагдвал МАН-тай нийлнэ, МАН ялагдвал Ардчилсан намтай нөхцөөд явчих л тийм хөрвөх дуртай хүн. Тийм ч учраас найз нөхөд нь хамелион Ганболд гэж хочилдог юм билээ. Мөнгө хаана байна, Ганболд тэнд цахилж явах… Эрх мэдэл, дарга хаана явна Ганболд тэнд л дэлүү адил наалдчихсан явдаг. Харин ядарсан зүдэрсэн нэгэнд туслана гэдэг ойлголт түүний ой тойнд байхгүй. Аймгийнхаа Арчилсан намын жирийн гишүүдийг ч танихгүй гэдэг нь үүнийг баталгаа болно. Харин дарга нараа бол жигтэйхэн сайн таньж өвөр түрийдээ орж явдаг түрийвчний сэтгэлтэй хүн гэдгийг нь захын нохой ч хэлээд өгнө. Өнгө мөнгөний төлөө чөтгөртэй нийлээд ч хамаагүй эх нутгаа худалдаад идчихэж мэдэх л нөхөр.
Ямартаа л Бадамжунай гэгч “мангасын” үхрийг хариулах ажил олчихоод Богд сумандаа амьдарч байсан ээжийгээ, дүү нараа Дорнод нутаг руу нүүлгэж байхав. Хөгшин настай эхийгээ хүний нутагт ясыг нь тавиулсанд хамаатан садан, ах дүүс нь дургүйхэн байх юм билээ. Хэдийгээр Монгол эх орондоо ч гэсэн хүн өссөн төрсөн нутагтаа л тэмүүлдэг, тэндээ л ясаа тавих юмсан хүсдэг нь нууц биш.
Энэ яахав. Буцаад хамелион Д.Ганболдын тухай цөөхөн тодорхойлолт хэлэхэд 2011 онд АН-ын ҮЗХ-д одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын даалгавраар орж, намдаа хэдэн цаас хаясныхаа буянд ахыгаа АИТХ-ын дарга болгож амжсан бантангийн эзэн МАНАН-гийн гол гишүүдийн нэг юм. Ардчилсан нам ялалтын буухиагаа авсан 2012 онд “Эх орон” намаас угшилтай төрсөн ах Д.Ширмэнг аймгийн ИТХ-ын дарга болгож байсан хүн Ардчилсан намд элэгтэй хүн мөн үү!
АИТХ-ын тэргүүлэгч Д.Мөнхсайхан /МАН/. Д.Мөнхсайхан буюу Мөөжиг бол МАН-ын лидер залуу. АИТХ-д хэд хэдэн удаа сонгогдсон түүнийг Баянхонгорынхон андахгүй мэднэ. Боловсролтой, хөдөлмөрч бас шаггүй сэргэлэн түүнийг Ардын намын дараагийн кандитат болох ирээдүйтэй залуу гэж ярьдаг. Г.Занданшатарын сонгуулийн менежерээр ажиллаж намдаа УИХ-ын гишүүний суудлыг авчирсан гавьяатай.
Гэтэл МАН-ын залуу үеийн төлөөлөл, АН-ын алдаж эндэж явсан хөгшин цөөврүүдтэй ураг төрлийн холбоотой төдийгүй хамтарсан компани байгуулан хэтэвчээ нэгтгэж МАНАН-тсан байдаг. Тодруулбал, МАН-ын гишүүн Д.Мөнхсайхан нь Баянхонгор аймгийн Засаг дарга асан Д.Жаргалсайханы эгчийнх нь нөхөр.
Мөн Ардчилсан намын дарга Д.Ширмэнгийн төрсөн дүү ардчилсан намын гишүүн хамелион Д.Ганболд нь МАН-ын залуу лидер гэгдэх Д.Мөнхсайхантай хамтарч “Их богдын зам” ХХК-г байгуулсан. Энэ компани нь Д.Ширмэнг аймгийн ИТХ-ын дарга, Ардчилсан намын Д.Жаргалсайханыг аймгийн Засаг дарга байх үед буюу 2012-2016 онд аймгийн төвийн зам засварын 3.7 тэрбумын тендер авч зам барьсан юм. Д.Жаргалсайхан хүргэн ах Д.Мөнхсайхандаа тусалсан гэсэн үг. Харин Д.Ширмэн төрсөн дүү Д.Ганболддоо тусалсан гээд л МАНАН-гийн маапаанууд эхэлдэг. Мөн “Шанхай констракшн”-ы баруун аймгууд руу тавьсан автозамын туслан гүйцэтгэгчээр орсон гээд Хонгор нутагт зарлагдсан өнгөтэй өөдтэй тендер бүрийг хамсан МАНАН компанийн явуулга одоо ч Баянхонгорыг түйвээсээр байна. Эл МАНАН компанийн адал явдал тендерээр дуусахгүй. Ардчилсан намын дарга Д.Ширмэн өдгөө МАН-д далдуур дагаар орж тархиа бүрэн бариулснаар Ардчилсан намынханд аврал үгүй болсон гэдэг. АН-ын гишүүд намынхаа даргатай уулзаж, асуудал ярих нь бүү хэл өрөөнөөс нь нохой мэт хөөгддөг болоод удсан аж. Шуудхан хэлэхэд Ардчилсан нам ширэн нүүрт Д.Ширмэн даргаа солилгүйгээр 2020 оны сонгуульд орвол хамраараа шороо хатгаж, хаалгач болж мэднэ. Чонотой нийлсэн нохой намынхаа эсрэг төдийгүй нутгийнхаа эсрэг ажиллаж болдгийг харуулсан МАНАН компанийн товч түүхийг дурдахад ийм байдал яг харагдаж байгааг уншигчид юу эс андах вэ.
Эх сурвалж: ardchilal.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ