Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хэрэглээ огцом өссөнөөс төвийн бүсийн эрчим хүчний систем ослын нөхцөлд ажиллаж байна

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар цахилгаан, дулаан, усны төлбөрийг арванхоёрдугаар сарын 1-нээс 2021 оны долоодугаар 1-нийг хүртэл тэглэх шийдвэр гаргасан. Энэ шийдвэр гарсан даруйд орон даяар эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгджээ.
Иргэдийн цахилгааны хэрэглээ нэг хоногийн дотор огцом нэмэгдсэнийг Деспетчерийн үндэсний төв ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Балжинням өчигдөр МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр тайлбарласныг уншигчдадаа сануулга, сэрэмжлүүлэг болгон хүргэж байна.
"Деспетчерийн үндэсний төв ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Балжинням, Монгол Улсын нийт газар нутгийн 70-80 хувийг эрчим хүчээр хангадаг Төвийн бүсийн эрчим хүчний системийн ачаалал өчигдрийн /2020.12.14/ 18.00 цагийн байдлаар 1218 МВт хүрсэн нь ачаалал эрс нэмэгдэж, ослын нөхцөлд хүрсэн үзүүлэлт. Үүний 777 МВт-ыг Улаанбаатар хот хэрэглэж байгаа нь хяналтын самбарт улаан өнгөөр тэмдэглэгдэн харагдаж байна. Манай улс ОХУ-аас 235 МВт эрчим хүч авч эхэллээ. Төвийн бүсийн эрчим хүчний систем эрчим хүчний огцом өссөн хэрэглээнээс болж аваарын нөхцөлд ажиллаж байна.
Хэрэв техникийн хүчин чадлаас давсан тохиолдолд цахилгааны станцын автомат системүүд ажиллаж, тоног төхөөрөмжөө хамгаалахын тулд хэрэглэгчдийн цахилгааныг таслахаас аргагүй болдог хэмээн тайлбарлав. Цахилгааны үнийг тэглэх шийдвэр гарснаас хойш эрчим хүчний хэрэглээ хэрхэн өссөнийг тодруулахад, Засгийн газрын цахилгаан тэглэсэн шийдвэр гарснаас хойш цахилгаан эрчим хүчний хэрэглээ 50 гаруй МВт-аар өссөн. Иргэд тоног төхөөрөмжийн хүчин чадлаас давсан халаагуур, цахилгаан хэрэгслийг залгасан тохиолдолд цахилгаан дамжуулах агаарын шугам, трансформатор, дэд станцын хүчин чадал нэмэгдэх гэмтэл гарах эрсдэлтэй" гэлээ.


скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ