Баянхонгор аймагт оршин суух 58 настай, эмэгтэй “А”, охин 17 настай “Х” нарын амь насыг тус сумын хэсгийн төлөөлөгчид аварчээ.
Цагдаагийн дэслэгч Г.Оргилболд, хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Балжинням нар 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр буюу өнөөдөр гэртээ угаартаж, осгосон байдалтай, үе мөч нь хөшсөн байсан дээрх иргэдийг олж, анхан шатны тусламж үзүүлэн сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.
Эрдэнэт хүмүүний алтан амийг аварсан алба хаагчиддаа ард иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.