Архангай аймгийн нутгаар Хангайн нуруунаас эх авч зүүн хойшоо 421 км урсаад Сэлэнгэ мөрөнд нийлдэг. Талбайн хэмжээ 14620 хавтгай дөрвөлжин км болно. Хануй голын хөндий Хүннүй голын бэлчир хүрэл 1-3 км өргөн хэсгүүд салаавчилж түүнээс доошлох тусам 20-30 метр гүн эгц хүрмэн хавцал дундуур урсана.
Гольдролын өргөн эхний хэсэгтээ 20-30 метр бол адагтаа 50-80 метр хүртэл өргөснө. Усны гүн ч мөн адил адаг руугаа нэмэгдэж цээл цүнхээлд 2.5 метр болдог. Урсгалын дундаж хурд 1.2 м/сек.