Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХЭРГИЙН МӨРӨӨР: Баривчлуулсан учраас эхнэрээ хөнөөсөн гэжээ


Өнгөрөгч пүрэв гараг буюу арваннэгдүгээр сарын 19-ний өдөр 25 настай эмэгтэй нөхрийнхөө гарт хэрцгийгээр амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Хэргийг сануулбал, Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт сумын харьяат, 29 настай иргэн ... гэгч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэрийгээ найман удаа хутгалж, амь насыг нь хороосон байдаг.
Цагдаа нар хэргийн газрын үзлэгээр хоёр ширхэг хутга илрүүлэн хурааж, амь хохирогчийн нөхрийг сэжигтнээр саатуулан, шалгаж байна.
Эх сурвалжийн мэдээллээр, сэжигтэн этгээд 15 хоногийн өмнө эхнэрийнхээ амь насанд халдахаар завдаж сахлын хутгаар гар, шуу хэсгийг нь зүссэн тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэргээр 14 хоног баривчилгаанд явуулсан байжээ.
Улмаар баривчилгаанаас гарч ирсэн өдрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хувийн өс хонзонгийн сэдлээр ийнхүү зэрлэгээр амь насыг нь хохироох шалтгаан болсон байна.
Тэд гурван хүүхдийн эцэг эх бөгөөд талийгаачийн нөхөр одоо эрүүгийн хэргээр саатулагдсан учир хүүхдүүдийн асран хамгаалагчийг тогтоох ажиллагаа явагдаж байгаа тухай мэдээлэл ирлээ.  
https://news.zindaa.mn/3hpeскачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ