Мөрөн суманд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан тул 24 цагийн хугацаатай тэг зогсолт тогтоож байна. PCR шинжилгээний хариуг баталгаажуулах бөгөөд өнөөдрийн 22.00 цаг хүртэл хатуу хөл хориог хэрэгжүүлэх юм. Тус аймагт одоогоор 700 орчим иргэнээс шинжилгээ аваад байгаа ажээ.