Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сүхбаатар дүүргээс зорилтот бүлгийн айл өрхүүдэд хүнсний багцын тусламж үзүүлж байна


Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас өчигдөр Монголын Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран 1-20 дугаар хорооны зорилтот бүлгийн 100 өрхөд хүнсний багцын тусламж үзүүлжээ.
 
 
Тусламж, дэмжлэг авч буй эдгээр өрхүүд нь хүнсний эрхийн бичиг болон халамжийн чиглэлээр төрөөс олгодог тэтгэвэр, тэтгэмж зэрэг бусад үйлчилгээнд хамрагдаж байгаагүй боловч хөл хорионы улмаас цалин, орлогогүй болсон айлууд аж.
 
 
Дүүргийн “Коронавирус /COVID-19/ халдварт өвчний тархалтын үеийн хариу арга хэмжээний төлөвлөгөө”-ний хүрээнд өрхийн орлого багасаж хоол, хүнсний дутагдалд орж болзошгүй болсон айл өрхүүдэд ийнхүү нэг удаагийн дэмжлэг үзүүлсэн гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ