Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөвсгөл аймгийн ИТХ-ын хаалтын хуралдаан болов


Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 13 дахь буюу хаалтын хуралдаан 87,8 ирцтэйгээр хуралдаж бүрэн эрхийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэлээ.

Тус хуралдаанаар аймгийн 2019 оны төсвийн гүйцэтгэл, 2020 оны төсөвт тодотгол хийх, төрийн байгууллагад эрх олгох зэрэг асуудлыг хэлэлцэв. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь ард түмнийхээ элч төлөөлөгч болон сонгогдсон 41 төлөөлөгч, тэдгээрээс сонгогдсон 11 тэргүүлэгч, бодлогын 5 хороо, 2 намын бүлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулжээ.

Өнгөрч буй 7 дахь удаагийнбүрэн эрхийн хугацаанд нийт 12 удаа хуралдаж 53 асуудлыг хэлэлцэн 48 тогтоол шийдвэр гарган ажилласан байна. Басхүүөнгөрсөн хугацаандИТХ-ынТэргүүлэгчид 75 удаа хуралдаж 512 асуудал хэлэлцэн 456 тогтоол шийдвэр гарган ажиллажээ. “АймгийнИТХ-ын2016 оны 9 дүгээр сарын 24-ний ээлжит бус 2-р хуралдаанаар аймгийн Засаг даргын “Хөгжлийн хөтөч” мөрийн хөтөлбөрийг баталж, жил бүр биелэлтэдүнэлэлтдүгнэлт өгч ажилласан. Аймгийнхаа аялал жуулчлалын Мастер төлөвлөгөөг баталсан нь хариуцлагатай бөгөөд өгөөж өндөртэй аялал жуулчлалыг шат дараатайгаар, нэгдсэн бодлогоор хөгжүүлэх боломж бүрдлээ. Мөн 50-рөргөргөөсурагш газар нутгийг “Аймгийн зарим газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай”тогтоолыгбатлан хэрэгжүүлснээр хууль бус уул уурхайг хязгаарлаж эх болсон байгалийнхаа унаган төрхийг ирээдүй хойч үедээ үлдээх боломжийг бүрдүүллээ" гэдгийг Хөвсгөл аймгийнИТХ-ындарга Л.Төмөрбаатархуралдаандээр онцолж байлаа.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ