Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хар-Уул багийн нутагт орших Алтай Таван богд уулын "Ерөнхийлөгчийн-Овоо” гэдэг газарт аялж явсан 15 хүн цасанд боогдон гацсан талаар энэ сарын 24-ний өдөр мэдээлсэн.
Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид өчигдөр 10:20 цагт тухайн газарт очиж, иргэдийг уулнаас эсэн мэнд буулгажээ.
Улмаар мөн өдрийн 13:47 цагт тус сумын байгаль хамгаалагчийн гэрт авчирч хүлээлгэн өгсөн байна.