Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Залуусаа сонсох өдрийг Хөх толгой багаас эхлүүлэв



Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас 8,9,10 сарыг залуучуудын хөгжлийг дэмжих сар болгон зарлаж тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлсээр байна.
Залуучуудын хөгжил хамгааллыг дэмжих, тэдний оролцоотой тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг тодорхойлон шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилготой "Залуусаа сонсох өдөр" үйл ажиллагааг алслагдсан баг болох Хөх толгойгоос эхэллээ.  Энэ үеэр 23 өрхийн 50 залуусын санал бодлыг сонсож санал асуулга авсан бөгөөд сэтгэл зүйчийн зөвлөгөөг газар дээр нь үзүүлж, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг сурталчилж, асуудлаа шийдвэрлүүлэх талаар хэнд, яаж хандах талаар зөвлөгөө мэдээлэл хүргэжээ.скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ