Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Автозам, үерийн далангийн ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна



Баянхонгор аймгийн төвийн Эрдэнэмандал, Цахир багт автозам, үерийн усны хамгаалалтын байгууламж, суваг барих ажлын явцтай аймгийн удирдлагууд, холбогдох албаныхан танилцлаа. Үерийн далан 2.9 тэрбум, хатуу хучилттай автозам 4.0 тэрбум төгрөгийн өртөг бүхий томоохон бүтээн байгуулалтын ажил тус багуудад өрнөж байгаа юм. Өнөөдрийн байдлаар тус автозамын ажлын явц 95 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд ойрын хугацаанд Улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа юм байна.
Энэхүү бүтээн байгуулалт нь Баянхонгор аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.39 дэх заалт, Баянхонгор сумын Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.1.8 дэх заалт, Баянхонгор сумын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд туссан ажил аж.



скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ