Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Төрийн байгууллагын автомашинуудыг тэмдэгжүүллээ

Баянхонгор аймгийн ЗДТГ-аас төрийн бүх байгууллагын автомашинуудад лого болон иргэдээс санал хүсэлт, мэдээлэл хүлээж авах лавлах утасны стикерүүд нааж байршууллаа. 
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2, Төрийн албаны тухай хуулийн 27,1,3-г үндэслэн Монгол Улсын Засгийн газраас тогтоосноор төрийн байгууллагуудын автомашиныг зориулалтаар нь ашиглуулах зорилгоор тус үйл ажиллагааг зохион байгуулжээ.
Үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан оролцож, "Төрийн нэрийн өмнөөс аливаа үүрэг гүйцэтгэж буй бүх шатны албан тушаалтнууд төрийн байгууллагын автомашиныг зөвхөн албан ажилдаа буюу зориулалтын хүрээнд ашиглах хуультай. Хууль сахиулах үүднээс бүх автомашиныг ийнхүү хаягжуулах шийдвэр гаргасан" гэдгээ хэлээд цаашид төрийн өмчийг хувийн хэрэгцээнд ашигласан үг үйлдэл гаргахгүй байхыг төрийн албан хаагчдаас хүссэн юм.
Хэрэв албан бус хэрэгцээнд төрийн өмч, машин техник хэрэгслийг ашигласан тохиолдол байх аваас төрийн мэдээллийн нэгдсэн төвийн 7044-0001 дугаарын утсанд хандан зөрчлийг баримттайгаар ирүүлэх эрхтэй юм байна. Гомдол мэдээллийн дагуу шалгаснаар төрийн байгууллагын унаа тэргийг албан бус хэрэгцээндээ ашигласан нь нотлогдвол холбогдох арга хэмжээг  авах аж.



скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ