Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Элчин сайд Майкл Клеченский Баян-Өлгий аймагт ажиллалаа



Баян-Өлгий /МОНЦАМЭ/.АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеченски наймдугаар сарын 28-30-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллалаа.

Энэ үеэр аймгийн удирдлагуудтай хамтын ажиллагааны асуудлаар уулзалт хийв. Уулзалтын үеэр жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарыг өргөжүүлэх, хүүхдүүдэд сурч боловсрох таатай орчин бүрдүүлэх зэрэг асуудлаар санал солилцож цаашид хамтран ажиллахаар тохирлоо.

Үүний дараа Элчин сайд Майкл Клеченски тэргүүтэй тус улсын ЭСЯ-ны төлөөлөгчид аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж, эрүүл мэндийн дадлага, сургалт, яаралтай тусламжийн үе дэх хариу арга хэмжээний чиглэлээр хамтран ажиллах боломж бололцооны талаар ярилцлаа.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ