Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Тэтгэврийн зээлгүй ахмадуудад байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш хүртээхээр боллоо


“Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагууд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр болон компанийн үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн сэдвээр сэтгүүлчидтэй уулзаж мэдээлэл өглөө.
Стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, төрийн мэдлийн хувьцааг эзэмших гол зорилготой “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд өдгөө 10 охин, хараат компани, хоёр төслийн нэгж харьяалагдаж байна.
Хамгийн сүүлд Монголын нутгаар дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хийн хоолой татах төслийг тус компанид хариуцуулсан билээ. Энэ талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү “Газпром компанитай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд дараагийн шатанд хоёр компанийн хооронд энэ долоо хоногт нууцлалын гэрээ байгуулж, харилцан мэдээлэл солилцох, холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн ажиллана” гэдгийг хэлсэн юм.
5f4dabb822a8f Тэтгэврийн зээлгүй ахмадуудад байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш хүртээхээр боллоо
Өнгөрсөн оны 12 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айчлалын үеэр тус улсын төрийн тэргүүн В.Путин Монголын талтай хийн хоолой төслийг хэрэгжүүлэх хамтын судалгааг эхлүүлэх ажлыг албажуулсан билээ. П.Ганхүү захирлын онцолж буйгаар хийн хоолойг төмөр замын дагуу байгуулахаар тогтсон аж.
Ингэснээр төслийн нийт өртөг буурахын зэрэгцээ хийн хоолойн хүчин чадал жилд 50 тэрбум шоо метр болж нэмэгджээ. Хийн хоолой нь манай улсын дотоодын эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлж, агаарын бохирдлыг бууруулахын зэрэгцээ бүс нутгийн эрчим хүчний интеграцад чухал байр суурь эзэлнэ.Умард хөршийн эрчим хүчний мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хийн хоолойн дорнод маршрутын хөгжил нь Хятад болон Азийн бусад орон “Газпром”-ын урт хугацааны хэрэглэгч болох учир ойрын 10 жилд байгалийн хийн ашиглалт эрс нэмэгдэнэ гэж тооцож буй аж.
Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил эрчимтэй өрнөж байнаӨнгөрсөн долоо хоногт ээлжит бус чуулганаар хэлэлцэн баталсан Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаснаар эдийн засгийн өсөлтийг хангах стратегийн мега төслүүдийг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрүүдийг бүрэн дайчилж, ашиглалт үр өгөөжийг дээшлүүлэхэд анхаарахаар болсон.
Сүүлийн хоёр жилд Засгийн газраас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэдэлд тодорхой лиценз, компаниудын хувьцааг эзэмшүүлэх замаар бодит хөрөнгөтэй болгож, тодорхой төслүүдээ хэрэгжүүлж эхэлжээ.
Тухайлбал, сүүлийн 30 жилд хөрөнгө оруулагчдыг татах оролдлого хийж байсан Асгатын мөнгөний ордыг 2019 оны долдугаар сард “Эрдэнэс Монгол”-ын мэдэлд шилжүүлсэн.
Ингэснээр малталт хийж байсан босоо амуудыг нээж үйлдвэрлэлийн дээж 20 тонныг авсан бөгөөд одоогоор ТЭЗҮ-ээ шинэчлэх зэрэг бусад ажлууд эрчимтэй хийгдэж буй. Мөн энэ оны эхээр зургаа хүртэлх сая төгрөгийн тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийг тэглэсэнтэй холбоотойгоор Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил эрчимтэй, бас цаг хугацааны хувьд шахуу өрнөж буй аж.
Уг ажлыг “Эрдэнэс Силвер Ресурс” компани хариуцаж, ирэх оны тавдугаар сард тэтгэврийн зээлгүй 200 орчим мянган ахмадад зориулсан “Эрдэнэс бонд”-ын санхүүжилтийг олгохоор зорьж байна.“Улс орны хөгжилд хамгийн бодитой хувь нэмэр оруулсан ахмадууддаа байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш, шударга зарчмаар хүртээж буй төрийн бодлогын илрэл нь “Салхит”-ын мөнгөний орд” хэмээн компанийн удирдлага онцолсон.Хэдийгээр дэлхий нийтэд цар тахал дэгдэж, хөл хорионы улмаас хөрөнгө оруулагчидтай хийх бодит уулзалт, олон улсын арга хэмжээ хязгаарлагдаад буй ч энэ хугацаанд “Эрдэнэс метан” компанийн хэрэгжүүлж буй Тавантолгойн бүлэг ордын нүүрсний давхаргын метан хийн хайгуулын ажил урагштай явж буй аж.
Өнгөрсөн оны тавдугаар сард Австралийн “Жейд метан” компанитай “Нүүрсний давхаргын метан хийн эрэл, хайгуулын хөрөнгө оруулалт”-ын гэрээ байгуулснаас хойш Тавантолгойн бүлэг ордын Бортээгийн хэсэгт эрлийн ажлууд гүйцэтгэж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд тайлангаа илгээжээ. Одоо нарийвчилсан хайгуул хийхээр бэлтгэл хангаж байгаа юм байна.
6c81d9248d1b017d1511a169d5d902cf Тэтгэврийн зээлгүй ахмадуудад байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш хүртээхээр боллоо
Багануур, Шивээ-Овоо төсвөөс татаас авахаа больжээДотоодын эрчим хүчний эх үүсвэрийг нийлүүлдэг Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн техникийн шинэчлэл шувтрах шатандаа оржээ. 2013 оноос хойш тус хоёр уурхайн төрийн мэдлийн хувийг “Эрдэнэс Монгол” ХХК-д хариуцуулснаас уурхайн найдвартай, хэвийн үйл ажиллагааг тасралтгүй хангах зорилгоор Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны экспортын зээлийн шугамын санхүүжилтийг ашиглан 18.3 сая ам.долларын үнийн дүн бүхий 20 ширхэг техник худалдан эхний шатны шинэчлэлүүдийг хийгээд дуусчээ. Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн техник тоног төхөөрөмжийн 60-70 хувийнх нь насжилт хэтэрсэн бөгөөд эдгээрийг үе шаттай шийдвэрлэхэд толгой компанийн зүгээс жил бүр 3-4 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт хэлбэрээр зарцуулж, улсын төсөвт учруулдаг дарамтыг шийдвэрлэснээ гүйцэтгэх захирал П.Ганхүү тайлбарлалаа.
Томоохон төслүүдийг цомхон бүтцээр явуулж байна“Эрдэнэс Монгол” ХХК-ийн нэгдлийн хэмжээнд 2022 хүн ажилладаг. Толгой компанийн хүний нөөцийн 25 орчим хувь нь гадаадын их дээд сургууль төгссөн, олон улсын түвшний мэргэжилтнүүд ажилладаг нь үе үеийн захирлуудын бий болгосон хүний нөөцийн чадавх юм. Тус нэгдэл одоогоор 10 охин компани, хоёр төслийн нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Компанийн мэдэлд байдаг стратегийн 16 ордоос өдгөө Оюутолгой, Тавантолгой, Багануур, Шивээ-Овоо, Асгат, Салхит гэсэн зургаан орд л эргэлтэд ороод буй.
Нөгөөтэйгүүр, олон улсад Монгол Улсыг төлөөлөн, бизнесийн том төслүүдийг хөдөлгөж, улсын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилготой байгууллагын хувьд Засгийн газрын дэмжлэггүйгээр үйл ажиллагаа урагшлахгүй. Тиймээс ч сүүлийн хоёр жилд Асгат болон Салхитын мөнгөний орд, Мон Атом, Багануурын 400 орчим сая тоннын нүүрсний ордын тусгай зөвшөөрөл, тодорхой алтны ордуудыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэдэлд шилжүүлж, компанийг бодит хөрөнгөтэй болгосон юм.
Эдгээр хөрөнгийг зөв удирдаж, олон улсад үлгэр жишээ манлайлах шийдэл нь Баялгийн сан байгуулах явдал. “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Монгол Улс баялгийн сантай байна гэж тусгасан. Ирээдүйн өв сан болон Төсвийн тогтворжуулалтын сангаас ялгаатай нь хөгжлийн сан байхаар яригдаж байгаа юм. Норвегийн баялгийн сангийн орлого газрын тосны гол компанийн ордуудын төвлөрүүлэх орлого, ногдол ашигорлогод тулгуурлан бүрддэг. Үүн шиг баялгийн сангийн гол эх үүсвэр нь томоохон орд газрын ногдол ашиг байх юм” хэмээн П.Ганхүү захирал ярив.
Баялгийн сангийн удирдлагыг оновчтой авч явах, компанийн засаглалыг сайжруулах, дотоод гадаад эх үүсвэрээс хөрөнгө босгох бэлтгэл ажлыг тус компани хангаж буй аж. Энэ хүрээнд Австралийн олон улсад данстай BBO аудитын компаниар бизнесийн үнэлгээгээ шинэчлүүлж, нийт 15.7 их наяд төгрөгийн үнэлгээтэй хэмээн тогтоолгожээ . Монгол Улсын Засгийн Газраас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Эрдэнэс Монгол” компанийг бодитоор дэмжиж, хамтран ажилласны үр дүнд стратегийн томоохон төслүүд хөдөлж, тодорхой үр дүнд хүрч байна.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ