Тавантолгой чиглэлд нүүрс тээвэрлэдэг 500 гаруй жолооч суулт зарлажээ.Тодруулбал, наймдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн “Эрдэнэс-Тавантолгой” уурхайгаас нүүрс татах замын гурван км хэсэгт хаалт болж, суулт зарлажээ.
Тэд уртын тээвэрт нүүрсний тээврийн тарифыг нэг тонн тутамд 55-65 юанийн гэрээгээр хийж байгаа бурангуй гэрээг зогсоож, 80+ юаньд хүргэх зорилгоор дээрх тэмцлийг эхлүүлсэн байна.
Тэмцэл 14 сар үргэлжилж байгаа бөгөөд эхэлсэн цагаас 2500 гаруй тээвэрчид дэмжихээ илэрхийлж гарын үсэг зуржээ. Гэвч тавьсан шаардлага нь биелэгдэхгүй, үр дүнд хүрэхгүй байгаа тул ийнхүү суулт зарлахад хүрчээ.