Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хатгал тосгонд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж бохир усаа Хөвсгөл нуурт цутгаж байгаа нь илэрчээ


Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас Хөвсгөл нуурын эрэг орчимд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд хяналт, шалгалт хийж байгаа аж.
2020 оны наймдугаар сарын 25-ны өдрийн эргүүл хяналтаар Хатгал тосгон буюу Хөвсгөл нуурын баруун эрэгт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий зочид буудал нь бохир усаа насосоор татан, урсгаж, нуурыг бохирдуулж байгаа нь илэрсэн талаар Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа цахим хуудастаа мэдээлжээ.
Уг хэрэг дээр зохих арга хэмжээг авч холбогдох хуулийн байгууллагад шилжүүлэхээр тус захиргаанаас ажиллаж буй бөгөөд цаашид хяналт шалгалт үргэлжлүүлэх талаараа мөн мэдэгдсэн байна.
 
 
 
 
 
 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ