Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Матад суманд дахин газар чичирхийлэлт мэдрэгджээ


Дорнод /МОНЦАМЭ/.
 Энэ сарын 15-ны өдөр 19.00 цагийн үед Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн нутаг "Тосон уул" гэдэг газарт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Энэ газар нь аймгийн төвөөс 232  км-т, Матад сумын төвөөс 84 км-т оршдог. Ямар нэгэн хохирол учраагүй, чичирхийлэл мэдрэгдсэн байна. 
2020 он гарсаар Дорнод аймгийн Матад сумын нутаг буюу газрын тосны талбайн орчимд нийтдээ 100 гаруй удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Харин үүнээс хүнд мэдрэгдэх хэмжээний газар хөдлөлт дээрх тохиолдолтой нийлээд тав дахь удаагаа давтагдаж байгаа юм. Өнгөрсөн сарын 04-ний өдрийн 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт нь тус бүсэд ажиглагдсан хамгийн хүчтэйд тооцогдож байна. 
Хүнд мэдрэгдэх гэдэг нь хүчтэйвтэр, өөрөөр хэлбэл суурин газар болон голомтын орчимд байгаа ард иргэдэд мэдрэгдэх хэмжээтэй чичирхийлэл үүсгэснийг хэлдэг аж. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ