Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Гоц мэргэн П.Явуухулан мялаалга наадмаа зохион байгууллаа



Өвөрхангай /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмаар Арвайхээр сумын уугуул, спортын мастер П.Явуухулан улсад цэц мэргэнээ сорьж, гоц мэргэний болзол хангасан. Тэрбээр цолныхоо мялаалга харвааг төрөлх нутагтаа зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд 21 аймгаас 200 гаруй шилдэг харваачид оролцож, сум харван өрсөлдсөн ба эрэгтэйчүүдээс даян мэргэн Б.Ёндон, эмэгтэйчүүдээс улсын мэргэн Б.Пунсалдулам нар тэргүүлсэн юм. Мялаалга наадмыг нээж, аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж: -“Аливаа улс оршин тогтнож буйн нэг баталгаа нь тухайн улсын түүх, соёл байдаг. Эрийн гурван наадам бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа юм. Энэ сайхан өв соёл, түүхт уламжлалаа дэлхий нийтэд сурталчлан таниулахад та бүгдийн хүч оролцоо нэн чухал” хэмээлээ. Энэ үеэр гоц мэргэн П.Явуухуланд аймгийн ИТХ, ЗДТГ-аас таван сая төгрөгийн шагнал урамшууллыг гардуулжээ.

Сүүлийн жилүүдэд Өвөрхангай аймгаас сурын спортоор олон шилдэг цэц мэргэнүүд төрж байна. Ардын хувьсгалын 95 жилийн ойгоор Нарийнтээл сумын уугуул Б.Пунсалдулам улсын мэргэн хэмээх цолыг авч байсан бол энэ жил П.Явуухулан гоц мэргэн хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртэж, мөн Буриад сурын харваанд спортын мастер Х.Баасандорж тэргүүлэн улсын мэргэний болзол хангажээ.





скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ