Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Зөвшөөрөлгүйгээр үржлийн мал худалдсан этгээдийг Тагнуулын байгууллага шалгана


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр /2026.10.05/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Мэдээлэлд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн болон холбогдох газрын дарга нар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Малын удмын сангийн үндэсний төвийн удирдлагууд оролцов.
Сайд Ц.Идэрбат өнгөрсөн долоо хоногт УИХ-ын БОХХАА-н байнгын хорооноос зохион байгуулсан хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын сонсгол, ямааны годрон өвчний нөхцөл байдал, хариу арга хэмжээ, ургац хураалтын явцтай холбоотой асуудлаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

                                                                                                                 ХХААХҮЯ АЖИЛ ХЭРЭГЧ СОНСГОЛ БОЛООСОЙ ГЭДЭГ БАЙР СУУРИНААС ХАНДСАНБайгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулсан ерөнхий хяналтын сонсголын үеэр аж ахуйн нэгжүүд болон хувь хүний нэр дурдагдсан. УИХ-ын гишүүд ч хэвлэлээр мэдээлэл өгсөн. Яамны зүгээс ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй. Сонсголд дурдагдсан тоо, баримтыг нягталж, тодруулах бололцоо олгоё гэж бодсон. Яаманд байгаа цаасан болон цахим бүх мэдээллийг хүргүүлсэн. Ойлгомжгүй байгаа, мэдээлэл дутуу байгаа гэдэг зүйл яригдсан. Шинжээчийг яаман дээр тусгай өрөө гаргаж холбоотой мэдээлэлтэй танилцах бүх нөхцөлөөр хангасан. 18 жилийн асуудал учир нэлээд цаг хугацаа орсон гэдгийг сайд онцоллоо.
Мөн тэрбээр ХХААХҮЯ-ны зүгээс ажил хэрэгч сонсгол болоосой гэсэн байр суурьтай байсан. Сонсголын зорилго ч, ХХААХҮЯ-ны зорилго нэг юм. Харин сайн судалгаатай байж ярьдаг, танилцуулдаг байх ёстой. Шинжээчийн дүгнэлт шүүхийн шийдвэр биш. Түүн дээр бүх юм суурилж явж болохгүй гэдэг байр суурийг илэрхийлэв.
ХХААХҮ-ийн салбар дээр бүтээмж буураад байна, импортын хамаарал өсөөд байна, ажиллах хүчний тоо цөөрөөд байна гэдэг асуудал яригдсан нь өрөөсгөл.
Газар тариалангийн салбарт бодитой өсөлт гарсан. Энэ жил төмсөө дотоодоос 100 хувь, хүнсний ногоог 70 хувь, улаанбуудай, гурилаа 100 хувь хангаж байна гэдгийг сайд мэдээлэлдээ дурдав. Түүнчлэн “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөтөлбөрийн бүх зээл банкаар дамждаг. Хэн нэгэн сайдын гарын үсгээр зээл олгодоггүй. “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд 53 үйлдвэр шинээр байгуулагдсан. Евразийн зах зээл рүү “Талын монгол” гоймон, “Тод оймс” зэрэг бүтээгдэхүүн үр дүнтэй гарч байна. Газар тариалангийн компаниуд комбайн болон бусад өртөг өндөртэй техник хэрэгслээ “Атар-4” аяны хүрээнд зээлээр авч, төлөлт нь хэвийн явж байгаа гэдгийг сайд Ц.Идэрбат онцоллоо.
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧИН 2 АЙМГИЙН 3 СУМАНД БҮРТГЭГДЭН ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ ТОГТООГООД БАЙНАЯмааны годрон өвчин 2026 оны 9 дүгээр сард Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр, Төв аймгийн Алтанбулаг суманд лабораторийн шинжилгээгээр батлагдсан.
Одоогийн байдлаар 28 өрхийн 637 ямаа өвчилж, халдварын голомтыг хязгаарлах зорилгоор 15 өрхийн 5,871 ямааг зориудаар устгалд хамруулаад байна. Цогт суманд шинээр тохиолдол бүртгэгдсэн тул тандалт, хяналтыг үргэлжлүүлж байна.
Өвчин батлагдсан сумдад хорио цээрийн дэглэм тогтоож, 9 хяналтын постод 72 алба хаагч ажиллуулан мал, хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж байна. Голомт, хашаа хороо, тээврийн хэрэгслийн 27,200 м² талбайд халдваргүйтгэл хийж, сэжигтэй болон эрсдэлтэй малаас сорьц авч лабораторийн шинжилгээнд хамруулж байна. Мөн үржлийн ухна нийлүүлэгдсэн 10 аймгийн 13 байршилд мөшгөн тандалт хийж, хавьтал болсон сүргийг тогтоон шинжилгээнд хамруулах ажлыг үргэлжлүүлж байна.
 ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАНА
Мэргэжлийн байгууллагын тархвар зүйн тандалт, малын шилжилт хөдөлгөөний мөрөөр хийсэн судалгаагаар “Саятан сүрэг дэлгүүр” цахим хуудсаар “Арвас” нэрээр борлуулсан үржлийн ухна өвчний голомтуудтай холбоотой бөгөөд халдварын эх үүсвэр болсон байх магадлалтай гэдэг урьдчилсан дүгнэлтэд хүрээд байна. Түүнчлэн уг ухныг үржлийн мал өсгөх, худалдан борлуулах зохих зөвшөөрөлгүйгээр, Монгол Улсын ямаан сүрэгт сайжруулагчаар ашиглах малын жагсаалтад багтаагүй байхад сайжруулагч болгон худалдан борлуулсан хууль бус үйлдэл урьдчилсан шалгалтаар тогтоогдсон.
Ухныг улсын хилээр ямар зам, нөхцөлөөр нэвтрүүлсэн, гарал үүсэл болон импортын баримт бичигтэй байсан эсэхийг тогтоолгохоор Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт хандаж, хилээр нэвтрүүлсэн болон олон байршилд борлуулж, шилжүүлсэн замыг холбогдох баримтаар шалгуулж байна.
Шалгалтын эцсийн дүнгээр хууль бус үйлдэлд оролцсон этгээд, халдвар тараахад хүргэсэн шалтгаан, хариуцлагыг тогтооно.
Мөн Говь-Алтай аймгийн Цогт сум руу гаднаас 12 ухна нийлүүлэгдсэний дараа мал эмнэлгийн тасгаас тэдгээрийг хорио цээрт оруулах мэргэжлийн зөвлөмжийг мөрдөх шаардлага тавьсан байхад сумын удирдлага уг зөвлөмжийг дур мэдэн хэрэгжүүлээгүй, улмаар ухныг тараах халдварын хүрээ тэлэх нөхцөл үүссэн тухай мэдээлэл байна. Энэ бол малын халдварт өвчний үед гаргаж болохгүй хариуцлагагүй үйлдэл юм.
 БУРУУТАЙ ЭТГЭЭДЭЭР МАЛ УСТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨРИЙГ ГАРГУУЛЖ, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ БАРАГДУУЛАХ ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛТЭЙХяналт шалгалтаар мэргэжлийн байгууллагын заавар, хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн нь тогтоогдвол холбогдох удирдлага, албан тушаалтанд хуульд заасан хариуцлага тооцох ёстой. Хорио цээрийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд саад учруулах, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг үл ойшоох нь хуулийн хариуцлага хүлээлгэх үйлдэл юм.
Зориудаар устгасан малын нөхөн төлбөр, өвчинтэй тэмцэхэд гарсан зардлыг хуульд нийцүүлэн өвчин гарах нөхцөл бүрдүүлсэн этгээд эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдвол устгалын нөхөн төлбөр, учруулсан хохирлыг буруутай этгээдээр хуульд заасан журмын дагуу төлүүлэх. Ингэснээр өвчний улмаас малаа устгуулсан малчин, иргэдийн хохирлыг барагдуулж, буруутай этгээдийн хариуцлагыг тодорхой болгоно.
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу зөрчлийг шалгуулж, хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах арга хэмжээ авна.
Малчид, мал бүхий иргэд өвчний сэжигтэй шинж тэмдэг илэрвэл харьяа мал эмнэлгийн байгууллагад нэн даруй мэдэгдэж, малаа бусад сүрэгт нийлүүлэхгүй, шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг Мал эмнэлгийн ерөнхий газраас анхааруулж байна. Үржлийн мал худалдан авах, тээвэрлэхдээ гарал үүсэл, мал эмнэлгийн гэрчилгээг заавал шаардаж, шинэ малаа сүрэгт нийлүүлэхээс өмнө малын эмчид үзүүлж, мэргэжлийн зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлэх үүрэгтэй.
 36.6 МЯНГАН ГА-Г АНГИЛАН ХАДАЖ, 186.9 ГА-ГААС 273.9 МЯНГАН ТОНН ҮР ТАРИА ХУРААН АВААД БАЙНА
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мөн ургац хураалтын явцын талаар мэдээлэл өгөв.
Улсын хэмжээгээр аравдугаар сарын 05-ны өдрийн байдлаар 36.6 мянган га-г ангилан хадаж, 186.9 мянган га-гаас 273.9 мянган тонн үр тариа,10.7 мянган га-гаас 134.3 мянган тонн төмс, 7.9 мянган га-гаас 111.6 мянган тонн хүнсний ногоо, малын тэжээл 34.8 мянган га-аас 124.1 мянган тонн, тосны ургамал 19.1 мянган га-аас 11.3 мянган тонн тус тус ургац хураан авсан байна.
Улсын хэмжээнд 2026 онд 369.7 мянган га-д үр тариа, үүнээс 317.9 мянган га-д улаанбуудай, 12.8 мянган га-д төмс, 13.4 мянган га-д хүнсний ногоо, 94.1 мянган га-д малын тэжээл, 90.4 мянган га-д тосны ургамал нийтдээ 580.4 мянган га талбайд тариалалт хийгдсэн.
Ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай мөн 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан.
Өнөөдрийн байдлаар ургац хураалтад нийтдээ 951 комбайн, 609 ширхэг жатка, 230 үтрэмд 1058 ширхэг үр тариа цэвэрлэх тоног төхөөрөмж, 453 ширхэг төмс, хүнсний ногоо хураах тоног төхөөрөмж ажиллаж байна. Ургац хураалтад ажиллах техникийн иж бүрдлээр тооцоход хураалтын ажлыг 26-30 хоногт багтаан дуусгах техникийн боломжтой. Улсын ургацын комиссын мэдээлснээр,
-Засгийн газрын 2026 оны 286 дугаар тогтоолын дагуу ургацад ажиллах хүн хүчний захиалга судалгааг авч хэрэгжилтийг зохион байгуулснаар өнөөдрийн байдлаар их, дээд сургуулиас 421 оюутан, Дотоод хэргийн их сургуулиас 645 сонсогч, Хил хамгаалах байгууллагаас 135 цэрэг, Зэвсэгт хүчний жанжин штабын 18 анги нэгтгэлээс 1554 цэрэг, үндэсний батлан хамгаалах их сургуулиас 676 сонсогч, байнгийн 21500, түр ажилчид 393, нийтдээ 25324 хүн ургац хураалтад оролцож байна.
-Дотоодын үйлдвэрлэл, хангамжийг тогтворжуулах зорилгоор 100 мянган тонн улаанбуудай нөөцлөхөөс 2026 оны 10 дугаар сарын 05-ны байдлаар 52.6 мянган тонн нөөц бүрдүүлсэн байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ