
Дэлхийн хөгжмийн ертөнцийн супер од болох уран бүтээлч Элтон Жон Монголд ирнэ. Учир нь тэрээр ирэх наймдугаар сарын 8-нд болох "The Hu" хамтлагийн 10 жилийн ойн "Чонон сүлд" тоглолтыг үзэхээр манай улсыг зорино гэдгээ хэлжээ.
Элтон Жон “The Hu” хамтлагийн фэн бөгөөд 2020 оноос хойш тус хамтлагийн уран бүтээлүүдийг сонсож, тоглолтуудыг үзэж буй аж.
Өдгөө 79 настай Элтон Жоны уран бүтээлийн санд 30 бүтэн цомог, 500 гаруй дуу багтдаг бөгөөд зохиосон, дуулсан дуунууд нь 40 гаруй жил Европ, Америкийн чатын дээгүүр бичигдсээр ирсэн юм.
Мөн “Грэмми”-гийн таван удаагийн шагналт, “Оскар”-ын хоёр удаагийн шагналт, хоёр удаагийн “Алтан бөмбөрцөг” болон “Тони”-гийн шагналт, орчин үеийн хөгжмийн урлагийн нэр хүндтэй бүхий шагналыг хүртсэн уран бүтээлч билээ.





