Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

УОК иргэдээсээ яагаад айна вэ?


Цар тахлын хэмээх энэ онцгой нөхцөлд монголчуудын хувьд хоёр асуулт хамгийн эмзэг буй.
-Дотооддоо халдвар тархаах вий? /Мэдээж энд бас иргэд сүүлийн үед амны хаалт зүүхгүй назгайрах байдал харагдаж байгаа, хичээл сургуулийн хүүхдүүдээ яах вэ гэсэн олон асуудал буй/
-Гадаадад байгаа иргэдээ яах вэ?
Харин гадаадад байгаа иргэдийн хувьд Монгол Улсын Засгийн газар чадлынхаа хэрээр ажиллаж байгаа гэдгийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ тусгай үүргийн нислэгт багтахын тулд  хахууль өгдөг, өвчтэй, зовлонтой, хүүхэд, хөгшид ирж чадахгүй байхад дарга нарын хүүхдүүд “арын хаалга”-даж байна гэсэн хүчтэй шүүмжлэл өрнөж буй.
Дээр нь өвчтэй, зовлонтой гэлтгүй оюутан залуус, энгийн иргэд ч олон сар гацсаны улмаас ажил, мөнгө төгрөг, орон гэргүй болж гудамжинд хонож байгаа олон хүн буй.
Мэдээж хэрэг онцгой нөхцөл байдлын хувьд хүссэн хүн болгоныг авчирч чадахгүй байгаа нь тодорхой. Гэхдээ мөн л онцгой нөхцөл байдлын хувьд яавал хамгийн оновчтой хэлбэрээр олон хүнийг татан авчрах вэ гэдэг нь ч чухал.
Тиймээс Гамшгийн эсрэг үндэсний төвөөс санаачлан гадаадад байгаа иргэдийн төлөөлөл, ТББ-гууд хамтран ажиллах саналаа Монгол улсын Засгийн газрын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар мөн ОБЕГ-ын дэд дарга, Онцгой байдлын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр нарт хүргүүлсэн билээ. Харамсалтай нь бичиг хүргүүлсэн долдугаар сарын 21-нээс хойш ямар ч сураг чимээгүй байна.
Энэхүү санаачлагад
АНУ,
Ирланд,
БНСУ,
 Филиппин,
Турк,
Тайвань,
Тайланд,
Швед,
Голланд,
Унгар,
Япон улсад гацсан иргэдийн төлөөлөл нэгдэн орсон. Тэдний хувьд ийн нэгдсэнээр иргэдийг шуурхай татах авах ажилд хяналт тавин, дэм болон оролцох. Мэдээж хэрэг тэд давын түрүүнд шаардлага тавьж, эсэргүүцэх гээгүй аль болох боломжтой хэлбэрээр хамтран ажиллах хүсэлтэй. Тэртэй тэргүй асуудал ихтэй байгаа УОК, Элчин сайдын яамдын хувьд ийн зохион байгуулалтад орсон ТББ-аас дэмжлэг авахад юу нь буруутах гэж. Адаглаад олон, олон улсад байгаа Монголын иргэдээ зохион байгуулан, давын түрүүн явах шаардлагатай хүмүүстээ туслах боломжтой. Наад зах нь онгоцны буудал дээр ч хүмүүсээ зохион байгуулахад оролцох сэтгэл тэдэнд бий. Манай Монголын гадаадад байгаа иргэд гамшиг зовлон тохиолдоход нэгдэж нийлэн, өвчтэй зовлонтой хүмүүст туслах гэх мэт нийгмийн хариуцлагыг олон асуудалд тус дэм болсоор ирснийг бид мэднэ. Мэдээлэл ил тод байх, нэгдсэн нэг сувгаар мэдээлэл өгөх, өвчний талаар анхааруулж, сэрэмжлүүлэх  гэх мэт иргэдийн төлөөлөл, ТББ-уудтай зайлшгүй хамтран ажиллах шаардлага тэдэнд баймаар.
Гэтэл яагаад УОК тэднээс “айгаад”, нохой хуцсаны дайны хариу өгөхгүй байгаа юм бэ? Тэдний тус та нарт хэрэггүй гэж үү? Хэрэггүй бол ядахдаа хэрэггүй гэсэн хариугаа өгчихөөч, УОК, холбогдох албан тушаалтнууд аа.
Ингээд албан бичгийг бүрэн эхээр нь хүргэе.
Ковид-19 цар тахлын улмаас гадаадад гацсан Монгол улсын иргэд эх орныхоо нөхцөл байдал, Засгийн газрын шийдвэрийг хүндэтгэж тэвчээр хүлээцтэй хандаж иргэддээ хилээ нээнэ гэсэн горьдлого тээн өнөөдрийг хүрчээ. Гадаадад гацсан иргэдийн Монгол улсын Үндсэн хуулиар тунхаглан хамгаалж, баталгаатай эдлүүлэхээр заасан хязгаарлаж үл болох тулгуур эрхүүд зөрчигдөж байгаа тул гадаадад гацсан иргэдийн зүгээс Улсын онцгой комисст өөрсдийн төлөөллийг хяналт оролцоо хэлбэрээр оролцуулж хамтран ажиллах хүсэлтийг манай байгууллагаар дамжуулан Монгол улсын Засгийн газрын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар мөн ОБЕГ-ын дэд дарга, Онцгой байдлын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр нарт хүргүүлсэн билээ.
Хүсэлтэд гадаадад гацсан Монголчуудын амь нас, эрүүл мэнд, амьжиргаанд шууд нөлөөтэй асуудлуудын шийдвэрүүдэд тэдгээр иргэдийн эрх ашгийг хамгаалах төлөөллөөр дамжуулан оролцоог бий болгох, харилцан туслалцаа үзүүлэх, иргэдийн санал хүсэлтийг тусгуулах, шийдвэрлүүлэх ажилд хяналт тавих, энэхүү ажлыг илүү үр дүнтэй болгох үйл хэрэгт хамтран ажиллах зорилготойг тусгасан.
Монгол улсын Засгийн газрын шадар сайд, Онцгой байдлын Шуурхай штабын зүгээс гадаадад гацсан иргэдийн тулгамдсан асуудалд бодитой хандан хамтарч ажиллана гэдэгт итгэж байна.
ГАМШГИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ТӨВ ТББ-ЫН
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ж.ГАНБААТАР

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ