Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ГЕГ-ын ажилтныг хахууль авч байхад нь баривчилжээ


Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2026 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн албан тушаалтныг хахууль авч байхад нь үйлдэл дээр нь саатуулж, хойшлуулшгүйгээр баривчилжээ.

Монгол Улсын хилээр бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийх Гаалийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтнууд нь бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бараа тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэж хахууль авах, хууль бусаар олсон орлогын эх үүсвэр, бодит шинж чанарыг өөрчлөн мөнгө угаасан байж болзошгүй гэх мэдээлэлд Эрүүгийн хуулийн 18.6-1, 22.1-1, 22.4-1-т тус тус зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.
Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч “Н” нь нэр бүхий тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн захирлаас хийх ёсгүй үйлдэл буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж давуу байдал бий болгосны хариуд 2026 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 20:00 цагт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 50,000,000 төгрөгийн хахууль авч байх үед нь саатуулж, хойшлуулшгүйгээр баривчлан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэж Авлигатай тэмцэх газраас мэдээлэв.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ