
Даваа гарагийн /2020.03.09/ өглөө Суданы Ерөнхий сайд Абдалла Хамдукийн амь насанд халдсан хэрэг гарсан тухай Al Arabiya телевиз мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Суданы засгийн газрын тэргүүний хамгаалалттай машин гүүрний доогуур гарах үед ойрхон байрлуулсан автомашин дэлбэрсэн байна. Автомашинд гар аргаар хийсэн дэлбэрэх хэрэгсэл суурилуулсан байжээ. Суданы Ерөнхий сайд гэмтэж бэртээгүй байна.
Абдалла Хамдук өнгөрсөн онд тус улсад болсон төрийн эргэлтээс хойш хэдэн сарын буюу наймдугаар сараас хойш Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байгаа юм.