Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өндөр гэгээний соёлын өв уламжлагчдыг шалгарууллаа



Аймгийн БСУГ-ын Соёлын хэлтсээс “Өндөр гэгээний соёлын өв уламжлагч” шилдэг бүтээлийн уралдааныг амжилттай зохион байгуулж, дүнгээ гаргалаа.

Соён гэгээрүүлэгч, уран барималч, зураачГ.Занабазарын бүтээл туурвилыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, шавь сургалтыг хөгжүүлэхзорилготой тус уралдаанд 114 уран бүтээлч оролцож, цахим сүлжээгээр 18 мянган хүнд бүтээлээ толилуулжээ. Шилдгүүдэд шагнал гардуулах үйл ажиллагаа Есөнзүйл сумын “Бурхан бумбын орон” уран зургийн галарейд болж,Монголын Урчуудын эвлэлийн ерөнхийлөгч Б.Төмөрбаатар, МУСГЗ,шог зураач С. Цогтбаяр,МУУГЗ,Гамма агентлагийнзахиралС.Цацралт, ЮНЕСКО -ийн Нүүдлийнсоёлиргэншлийг судлах Олон Улсын Хүрээлэнгийн координатор,доктор н.Ганбат, Sengeragi art галлерейн захирал,зураач С.Чулуунбаатаргэхчлэн уран бүтээлчид оролцжээ.

Өндөр гэгээний соёлын өв уламжлагчдыг уран сийлбэр, уран дархан, уран зураг, уран хатгамал, арьс болон эсгий урлал, өв хадгалагч гэсэн зургаан төрөлд шалгаруулж, шилдэг бүтээлийн эздэд тус бүр нэг сая төгрөгийн шагналыг гардууллаа. Уралдааны шилдэг шагнал болох “Эгшиглэнт эх Янжинлхам”-дзураач Н.Амгаланбаатарын ''Хонины бор'' бүтээлшалгарсан байна.

Тус арга хэмжээг дэмжиж, хамтран ажилласан Хурд хамтлагаас Өндөр гэгээний тухай уран бүтээлийг удахгүй бэлэн болгож, үзэгчдэдээ бэлэг барих гэж буйгаа энэ үеэр дуулгалаа.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ