УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Завхан аймагт ажиллаж улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй зам засварын ажлууд болон, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцжээ.
ТэрбээрЗам тээврийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэболон бусад албаны хүмүүстэй энэ сарын 9-13-ний өдрүүдэд тус аймагт ажиллаж байна.Энэ үеэрээУлаанбаатар хотыг Завхан аймагтай холбох Загастайн давааны 67 км авто замын ажлын явцтай газар дээр нь танилцлаа.
Тэрээр Загастайн давааны 67км авто замын ажилтай танилцах үеэрээ:
-“Загастайн даваань хатуу хучилттай зам тавихадхэцүү, хүндрэлтэй даваануудын нэг юм. Энэхүү замын ажлын явцад үүсээд байгаа бодит нөхцөл байдлыгМонгол УлсынЗасгийн газарт танилцуулж ажлыг цаашид хэвийн үргэлжлүүлэн хугацаанд нь ашиглалтад оруулахадонцгойлон анхаарч ажиллана” гэв. Тиймээс замын ажлыг хийж буй компаниуд ньиргэдийнзорчихаюулгүй байдлыг хангах үүднээс түр зам дээр тэмдэг тэмдэглэгээг нэмж тавих. Өглөө эрт ажлаа эхлэх, өдөр тутмын ажлын графикийгнарийвчлангаргаж түүнийгээ даган ажиллах.
Тус замыгхугацаандньхүлээлгэж өгөх үүрэг чиглэлийг компанийн удирдлагуудадөглөө.Загастайн давааны 67 км хатуу хучилттай замын ажлыг Арж Роүд, Түм Арвижих компаниуд хийж байгаа бөгөөд зам засварын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна.
Замын ажил удаашралтай байгаа хэд хэдэн
шалтгааныг замын компани дуулгав
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан үргэлжлүүлэн Улиастай сумандхэрэгжиж буйгудамж төслийн6.7 км автозамын ажлын явцтай газар дээр нь танилцлаа.
Улиастай суманд хийгдэж буй гудамж төсөл нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй томоохон ажил юм. Тус замын ажлыг“Төгс зам” ХХКгүйцэтгэж байна. Гудамж төсөл нь Улиастай сумын 15 хэсэгт 6.3 км автозамын барилга шинэчлэлтийн ажлыг 2019 оноос эхлэн хийж байна. Замын хучилтын ажлын хугацаа хэтэрснээс болжиргэд багагүй бухимдалтай байгаа аж. Тэгвэл компанийн зүгээс ажил удаашралтай байгаа хэд хэдэн шалтгаан байгааг мэдээлж байна. Тухайлбал, Улиастай хотод шинээр дулааны станц барихтай холбогдуулан замуудад 18 газар сэтэлгээ хийж дулааны шугамын L9 лоткийг суулгахаар болсон. Цементийн нийлүүлэлтээс шалтгаалж тав болон зургаадугаар сард бетон цутгалтын ажил хойшлогдсон. Дөрөвдүгээр хэсэг /Ногоон хашаа/ болон хоёрдугаар хэсэг /Явуугийн гудамж/-ний газар чөлөөлөх ажил албан газар болон айл өрхүүдээс шалтгаалан удаашралтай байгаа талаар хэлэв. Харин УИХ-ын гишүүн Б.Баярсайхан замын ажилтай танилцсаны дараа компанийн удирдлагуудад наймдугаар сарын 20-ны өдөр гэхэд Явуугийн гудамжбуюу төв гудамжны замын хучилтын ажлыг бүрэн дуусгахыг хүслээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил, хичээлийн шинэ жилийн бэлтгэл хэрхэн хангагдаж байгаа талаар аймгийн Засаг дарга болон төрийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж санал солилцжээ.
Уулзалтын үеэр аймгийн ХХААГ-аас өвөлжилтйн бэлтгэл ажлын талаарх мэдээллийг өглөө. Тухайлбал Завхан аймагт 2020-2021 онд 9.2 мянган малчин өрхийн 4.2 сая толгой мал өвөлжинө. Бага хайрхны отрын бүс нутагт 8-р сарын 25-нд бэлчээрийн ургац тодорхойлох ажил хийгдэнэ. Хөрш зэргэлдээ Хөвсгөл, Архангай, Баянхонгор аймгийн нутагт Их-Уул, Тосонцэнгэл сумдаас 200 өрх, 80 мянган толгой мал отроор орж өвөлжих гэрээ хэлцэл хийгдсэн гэхчлэн мэдээллүүдийг өглөө. Харин УИХ-ын гишүүн шаардлага хангахгүй, удааширч хугацаа алдаж байгаа. Хэд хэдэн хангалтгүй ажлуудыг эрчимжүүлж ажиллах хугацаатай үүргийг аймгийн удирдлага болон төрийн байгууллагын дарга нарт өглөө.