Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хариу цохилт өгөхөд бэлэн байгаагаа Булангийн орнууд анхааруулжээ


ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 2 /BBC/.
 Катар, Саудын Араб, АНЭУ, Кувейт, Оман, Бахрейн улсуудын Гадаад хэргийн сайд нар ням гарагт Булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн хурлыг цахимаар хийж, хамтарсан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд эдгээр орон Ираны цохилтод хариу арга хэмжээ авах эрхээ хэрэгжүүлэхэд бэлэн байгааг анхааруулсан байна. 

“Персийн булангийн орнууд аюулгүй байдал, тогтвортой байдал, түүнчлэн нутаг дэвсгэр, иргэдээ хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авах, тухайлбал, түрэмгийлэлд хариу арга хэмжээ авах эрхтэй” гэж хурлын дараа гаргасан мэдэгдэлд дурдсан байна.

Түүнчлэн олон улсын хууль тогтоомжийн дагуу “хариу цохилт өгөх хууль ёсны эрх болон өөрийгөө хамгаалах эрхээ” хадгалж буйг онцолжээ. Мөн Ираны талд хандан “цохилтоо даруй зогсоох”-ыг уриалаад, Персийн булангийн бүс нутгийн тогтвортой байдал нь зөвхөн бүс нутгийн асуудал бус дэлхийн эдийн засгийн тогтвортой байдлын үндэс суурь гэдгийг онцолжээ.



Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ