Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

NASA-гийн “Artemis III” хөтөлбөр саран дээр хүн буулгах зорилгоосоо ухарлаа


АНУ-ын сансрын агентлаг NASA баасан гарагт “Artemis III” хөтөлбөртөө томоохон өөрчлөлт оруулж, саран дээр дахин хүн буулгах анхны зорилгоо цуцалж буйгаа мэдэгдлээ. Тус агентлаг техникийн доголдол, хэт их ажлыг хэт богино хугацаанд хэрэгжүүлэх гэж байна гэсэн шүүмжлэлтэй нүүр тулж байгаа юм.
Шинээр томилогдсон NASA-гийн тэргүүн Жаред Исаакманы танилцуулснаар, 2028 онд хүн саран дээр буулгахын өмнө нэмэлт туршилтын нислэгүүд хийх аж. Тэрээр “эрсдэлийг багасгахын тулд алхам алхмаар урагшилна” гэж онцолсон бөгөөд илүү шаталсан, болгоомжтой төлөвлөгөө хэрэгжүүлэхээр болсноо мэдэгдлээ.
Энэ хүрээнд “Artemis II” хөтөлбөрийн хөөргөх хугацаа дахин хойшилсон байна. Уг нислэгээр дөрвөн сансрын нисэгч сарны тойрог замд 10 хоног аялж, газардахгүйгээр буцаж ирэх ёстой. Пуужингийн дээд шатанд гелийн урсгал бөглөрсөн, мөн өмнө нь устөрөгч алдагдсан зэрэг техникийн асуудлууд гарчээ.
Анх “Artemis III” нь 1972 онд дууссан Apollo program-оос хойш анх удаа хүн саран дээр буулгах зорилготой байв. Гэвч аюулгүй байдлын хяналтын бие даасан зөвлөл уг төлөвлөгөөг хэт эрсдэлтэй гэж дүгнэжээ.
Шинэ төлөвлөгөөгөөр “Artemis III” 2027 онд дэлхийн нам тойрог замд хөөрч, чухал технологиудыг турших зорилготой болно. Хэрэв бүх зүйл амжилттай болбол 2028 онд “Artemis IV” хөтөлбөрөөр саран дээр буулт хийхээр зорьж байна гэжээ.
NASA-гийн урт хугацааны зорилго нь сарны өмнөд туйл орчимд буулт хийж, цаашид жил бүр тогтмол сар луу нислэг үйлдэх юм.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ