Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Ахлагч” мэргэжлийн боловсролын сургуулийн сонсогчид дадлага сургалтад хамрагдаж байна

  • Онцгой байдлын ерөнхий газрын захиалгаар Дотоод хэргийн их сургуулийн “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургуулийн Онцгой байдлын албаны тэнхимд “Аврагч-гал сөнөөгч”, “Гал түймэр унтраах автомашины жолооч” мэргэжлээр суралцаж байгаа сонсогчдын хичээлийн жилийн ээлжит үйлдвэрийн дадлага, сургалтыг зохион байгуулж байна.

    Сонсогчид ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригад, НОБГ-ын Аврах анги болон БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангид дадлага, сургалтаа хийж байгаа юм.

    Дадлага сургалтын хүрээнд сонсогчид аврах ажиллагаа, гал унтраах ажиллагааны зохион байгуулалт, техник хэрэгслийн ашиглалт, бэлэн байдлын үйл ажиллагаатай танилцаж, онолын мэдлэгээ бататган, мэргэжлийн ур чадвараа бодит орчинд хөгжүүлэх боломж бүрдэж байна.
    Эх сурвалж: Дотоод хэргийн их сургууль
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ