
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрт олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн барьж байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ.
Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнд хуулийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн боломжийг бүрдүүлнэ. УИХ-ын гишүүн өргөсөн тангаргаасаа няцаж, ноцтой зөрчил гаргасан тухайн гишүүнийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо, мөн УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр эгүүлэн татдаг болгох, Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэр тогтоогдсон бол УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах үндэслэл болно. Парламентад суудалдтай улс төрийн намын хариуцлагыг өндөржүүлж, жагсаалтаар нэр дэвшүүлж сонгогдсон гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гарвал түүнийг эгүүлэн татах үндэслэлийг тус тус тусгажээ.





