
Цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай харьцуулсан мэдээлэлд үндэслэн зудын байдлыг үнэлэхэд 11 аймаг 43 сум цагаан зудтай байна.
Баян-Өлгийн Сагсай, Увсын Түргэн, Сагил, Малчин, Тэс, Зүүнговь, Цагаанхайрхан, Баруунтуруун, Хяргас, Тариалан, Өндөрхангай, Ховдын Булган, Үенч, Алтай, Завханы Сонгино, Цэцэн-Уул, Тэс, Баянтэс, Нөмрөг, Хөвсгөлийн Цэцэрлэг, Булганы Хангал, Дашинчилэн, Өвөрхангайн Сант, Гучин-Ус, Баянгол, Төгрөг, Өлзийт, Сэлэнгийн Ерөө, Орхонтуул, Хушаат, Цагааннуур, Орхон, Сайхан, Сант, Жавхлант, Хүдэр, Дархан-Уулын Орхон, Дархан, Хонгор, Шарынгол, Төвийн Заамар, Дорнодын Дашбалбар, Сэргэлэн сумдын (11 аймаг 43 сум) нутгаар цагаан зудтай.
Баян-Өлгийн Булган, Увсын Давст, Зүүнхангай, Завханы Алдархаан, Түдэвтэй, Тэлмэн, Сантмаргац, Цагаанхайрхан, Их-Уул, Отгон, Тосонцэнгэл, Баянхайрхан, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Баянхонгорын Жаргалант, Галуут, Заг, Булганы Хишиг-Өндөр, Булган, Баяннуур, Орхоны Баян-Өндөр, Жаргалант, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Баян-Өндөр, Зүүнбаян-Улаан, Сэлэнгийн Баруунбүрэн, Зүүнбүрэн, Мандал, Түшиг, Алтанбулаг, Шаамар, Баянгол, Сүхбаатар, Төвийн Угтаалцайдам, Алтанбулаг, Өндөрширээт, Дундговийн Адаацаг, Хэнтийн Өндөрхаан, Норовлин, Өлзийт, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Баянмөнх, Дорнодын Чулуунхороот, Чойбалсан, Цагаан-Овоо, Халхгол, Гурванзагал сумдын (13 аймаг 47 сум) нутгаар цагаанаар зудархуу нөхцөлтэй байна.
Эх сурвалж: ЦУОШГ



.jpg)

