Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

  •  "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг ОБЕГ-ын удирдлага, Ахмадын хорооны удирдах зөвлөлөөс өнөөдөр зохион байгууллаа. 

    Хүндэтгэлийн арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян оролцож, хүрэлцэн ирсэн ахмадууддаа сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.  

    Хошууч генерал Г.Ариунбуян энэ үеэр  “Онцгой байдлын байгууллагын түүхийн эзэд, алба хаагчдын бахархал, амжилт, бүтээлийн буухиаг эхлүүлж, үргэлжлүүлсэн үе, үеийн удирдан манлайлагчид, ажилтан, алба хаагчид,аврагчид та бүхэндээ эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүссэн ерөөе.  Цаашид ч та бүхний минь ажил үйлсийн үр дүн, туршлага, сургамж, санал зөвлөмж үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

     Энэ үеэр  60, 70, 80 насны  тэгш ой тохиож байгаа ахмадуудад гарын бэлэг гардуулж, Ахмадын хорооны “Ахмадын алдар” тэмдгээр  зарим хүнийг шагнаж, урамшууллаа.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ